• Эхлэл
  • Д.Загджавыг УУХҮ-ийн дэд сайдад нэр дэвшүүлжээ

Д.Загджавыг УУХҮ-ийн дэд сайдад нэр дэвшүүлжээ

2017/03/09

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцжээ. Дэд сайдын суудалд н.Төмөрчулуун, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын гурван хүний нэр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн асан Д.Загджавын нэрийг тус яамны дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн нэр хүчтэй яригдаж байсан. Дэд сайд болно гэж намынхан нь ч ярьж байсан юм. Гэвч Н.Төмөрхүү нь Ерөнхий сайдын Улс төрийн албаны зөвлөхөөр ажиллахаар болж, өөрөө нэрээ татжээ. Иймд Удирдах зөвлөл хуралдаж, Д.Загджавын нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой.

Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж байна. 

ЭХ СУРВАЛЖ:zaluu.com

Б.Анир


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна