• Эхлэл
  • З.Санждорж, Х.Баасансүрэн, Осгонбаяр лам нарт хариуцлага тооцохыг шаарджээ

З.Санждорж, Х.Баасансүрэн, Осгонбаяр лам нарт хариуцлага тооцохыг шаарджээ

2017/03/10

“Монголын их хүрээ” хийдийн тэргүүн лам З.Санждорж, “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн, Амарбаясгалант хийдийн Осгонбаяр лам нарт хариуцлага тооцуулах саналаа  Монгол Улсын иргэн Ц.Батмөнх Гандантэгчинлэн хийдийн захиргаанд хүргүүлсэн гэжээ. Тэрээр З.Санждорж лам нь 2016 онд Далай ламын айлчлалыг эсэргүүцэн сүр дуулиантай мэдэгдэл хийсэн, 1984 онд багш ламынхаа бурхан сэлтийг хулгайлсан, Шашны дээд сургуулиас хөөгдсөн гэх үндэслэлүүдийг ирүүлжээ. Харин “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн нь “Эрдэнэ зуу” хийдэд хулгай, архи найр, ёс бусын гэмт хэрэг гаргасан,  АНУ-ын гурван хотоор тойрон аялахдааламын ёсноос гажууд үйлдэл гаргасан, шашны гаж урсгалын номлолыг олон нийтэд илэрхийлсэн гэсэн байна.  Мөн Осгонбаяр лам нь гүн ухаантан Зава Дамдин хувилгааны дүр мөн эсэхийг илрүүлэх, Амарбаясгалант хийдэд гарсан замбараагүй хэрэг гаргасан, Шүгдэн сахиусыг шүтүүлж олныг хагаралд хүргэсэн зэрэг үндэслэлээр эдгээр лам нарт хариуцлага тооцуулах саналаа хүргүүлээд байгаа гэж өөрийн FB хуудсанд бичсэн байна.

ГАНДАН ТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЗАХИРГААНД 
МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН ТУХАЙ
“Монголын их хүрээ” хийдийн тэргүүн лам Зандан овогтой Санждорж, Эрдэнэ Зуу хийдийн хамба лам асан Хандсүрэнгийн Баасансүрэн, Амарбаясгалант хийдэд шүгдэнг шүтүүлэхэд нөлөөтэй Осгонбаяр лам нарт хариуцлага тооцох тухай 2-р сарын 14-ний өдрийн мэдэгдлийг 2017 оны 3-р сарын 9-ны өдөр биет төлөөллөөр дамжуулан Төв гандан хийдийн Тамгын газар С.Даваапүрэвт гардуулан өглөө. 
Монголын бурханы шашинд эмх замбараагүй байдал үүсгэж буй хамба лам нарт ХЭН хариуцлага тооцох вэ?

Баримтуудаас
САНЖДОРЖ ЛАМ ГЭЖ ХЭН БЭ?
1- 2016 онд Далай ламын айлчлалыг эсэргүүцэн сүр дуулиантай мэдэгдэл хийсэн үү
2- 1984 онд багш ламынхаа бурхан сэлтийг хулгайлж байсан уу
3- Шашны дээд сургуулиас хөөгдөж байсан уу

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ТЭРГҮҮН ЛАМ БААСАНСҮРЭН
1- Эрдэнэзуу хийдэд хулгай, архи найр, ёс бусын гэмт хэрэг гарсан уу
2- АНУ-ын 3 хотоор тойрон тоглох явцад ламын ёсноос гажууд үйлдэл гаргасан уу
3- Шашны гаж урсгалын номлолыг олон нийтэд илэрхийлсэн үү
ОСГОН ЛАМ
1- Гүн ухаантан Зава Дамдин хувилгааны дүр мөн үү? Тийм бол ямар тушаал, хууль дүрмээр?
2- Амарбаясгалант хийдэд гарсан замбараагүй хэрэгт хэн буруутай? Шүгдэн сахиусыг яагаад шүтүүлж олныг хагаралд хүргэв?
3- Бясалгалыг зөв хийсэн үү? Яагаад хүүхэд хөгшидийг эрүүдэн завьждаж, ёс бусын үг хэллэг хэлж, айлтгалаа монгол хэлээр бус төвдөөр уншсан?

МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТӨВ
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ЗАХИРГААНД 
ӨРГӨДӨЛ ХҮСЭЛТ ГАРГАХ УЧИР НЬ

Эрдэнэзуу хийд, Гандан хийд, Амарбаясгалант,Дамбадараа хийдийг Төрийн онцгой хамгаалалтанд авч, Баасансүрэн лам, Осгон лам, Санждорж лам нарт хариуцлага тооцуулах тухай

Өндөр Жанрайсиг бурханы Алтан дөрвөн баганыг Өвөг Монголын дээдэс Хүн гүрний хаадын бунхан тахил оршсон Хүн гүрний алтан шүтээн Монголын Зүрх Ноён уулаас 8-р Богдын айлдвараар залан шүтсэн байдаг.

Нэн эртний шүншиг оршсон, цаашлаад 5000 наашлаад 2000 жилийн тэртээх ХҮН гүрний их хаадын нийслэл ЛУУТ хот бүхий Хархорум, Эзэн Чингис хааны Их Монгол Улсын дэлхийн нийслэл байсан ХАРХОРУМ хот, Өндөр Гэгээн Занабазарын алтан соёмбот сүлд шүтээн бүхий Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийдийг төрийн онцгой хамгаалалтанд авах цаг болсныг энэхүү захиагаар дамжуулан хүсэлтээ илгээж байна.

Төв Гандан хийдийн удирдан залах засаг захиргаа байдаг бол арга хэмжээ авахыг хүсэхийн сацуу тус хоёр хийдийн, мөнхүү зарим нэр дурдаагүй хийдийн тэргүүн лам нарын үйлдэл хэрээс хэтэрч, засаг захиргаагүй дураар дургисан үйлийн хар гайгаар харийн ёсны зорилготой боолчлолд өртөх магадлал хамгийн дээд цэгтээ хүрч нэгэн утгаараа Богдын лүндэнд заасан цөмүүн цагийн ёроолд орсоныг сэрэмжлүүлэн хүргэж байна.

Эзэн Чингис хааны даян дэлхийд энх амгаланг оршоосон шашны эрх чөлөө, оюун санааны эрх чөлөөний тухай заасан Их Засаг хуулийн дөрвөн мөрт өнөөдөр бидэнд учрыг өгүүлж байна. Цаашлаад 1600 жилийн тэртээ Аттила хааны Хүн гүрний үед, наашлаад 800 жилийн тэртээ Эзэн Чингис хааны Их Монгол Улсын үед Ромын Эзэнт гүрэн хийгээд, Барууны ертөнцөд Лалын хийгээд Христийн шашин, бүхий л шашны аймшигт үйлдэл хэрээс хэтэрсэн байсныг нүүдэлчин бидний өвөг дээдэс гэсгээн зассан түүх байдаг.

Тэрхүү цаг дор Христийн болоод Лалын шашны сүм хийдийг яргын газар болгон, нялх хүүхдийн цусаар ундлан, онгон бүсгүйг тамлан зовоож хар сүнсний идэш болгон, хүний махаар хүнслэн, янхан цэнгээний нууц газрыг олноор байгуулж, дэлхийн ард олны оюун санааг хүчирхийллээр айлгаж, үнэнийг таниулсан Сократыг хор уулган алж, шинжлэх ухааныг таниулсан Галилей Бруног шатааж алсан түүх байдаг. Тэгвэл нууцын зэрэглэлд 300 жил дарагдсан хар домын үнэнийг тайлсан зоримог судлаачдын бүтээлүүд сүмийн хоригоос гарч дэлхийн ард түмэн үнэнийг таних үйл явц 1960 аад он эхэлсэн.

Өнөөдөр өндөр дээд өвгөдийн сүлд шүтээн оршсон, хамгийн эртний соёлт нийслэл Хархорум хот, Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийд энэ мэт түүхийн өмнөх цаазын тавцанд очсон лугаа адил болж харанхуй мунхагийн бамбар болон сүйрэх аюулд өртсөн байна. Эрдэнэ Зуу хийд янханы газар мэт болж, тэнд улаан махны хэрэг гарч, цэнгээний газар болж архи дарс бялхаж, тэнд хар хүчний хорлол бий болж хамаг нандин шүтээнийг харийн бодлогоор хулгайлан зарах үйлдэл хэвийн нэгэн үзэгдэл болжээ. Амарбаясгалант хийдэд бумбын ёслолын нэрийдлээр, улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийг уриалан дуудаж, хандив өргүүлэн, цусан тангараг тавиулж, асар их мөнгөөр Монголчуудыг өөр хооронд нь талцуулан хямралдуулах хэмжээний үзэн ядалтыг бий болгож, жирийн нэгэн бурханы шашныг дагагч хүмүүс тус хийдэд ойртохоос ч цэрвэх болжээ. 1937 онд Шанхын хийдээс Эзэн дээдэс Чингис хааны Хар сүлд туг алдагдсан байдаг. Үнэт ховор судар, сүлд шүншиг шингэсэн үнэлж баршгүй үнэтэй ховор нандин бурхадыг мөнгөөр худалдан авч гадагш гаргаж, үндэсээр нь мохоох зорилгыг ойлгох хэрэгтэй болжээ.

Тэргүүлэн суугаа тэргүүн лам нарыг нь жатга хорлолын хүчинд оруулж, тангарагийн бугийн тангараг өргүүлж, тамын ёсны уншлага уншуулж, нэгэн утгаараа гаж урсгал Мүүний шашны адилаар Бурханы шашныг сүслэн дагагч эгэл жирийн ард олон, лам хуваргын итгэл бишрэлийг гутаахад хүрч, шашин хоорондын хийгээд шашны доторхи хагаралыг тэсвэрлэшгүй байдалд оруулжээ. Энэ хүмүүсийн буруу үйлийг засч, бузар болгож буй газрыг ариусгахгүй бол энгийн олон ард түмэн хийгээд, өөр бусад шашны хүмүүс хараан зүхэж, улмаар бохир зүйлд уриалан дуудаж, тархиа угаалгасан цөөхөн тэргүүн лам нарын балгаар Бирм, Түвдэд өрнөсөн лам нарын бослого, тэсэхээ байгаад тэсэрсэн 1932 оны үймээн самуун шиг байдал өрнөхөд бэлэн болжээ.

Сүүлдээ зарим тэргүүн лам нар сүүлээ өргөн оодорч гүрэн дамнан хэсч, Зүрхийг тань дайлъя хэмээх үгийн гаж утга бүхий лекц номлолыг зохиож, хагас сая хүнд цахим интернет орчноор өөрийн бичлэгээ түгээж, ариун хайрын нэрийн дор ёс бусын үгийг хэлж найр сайхан навтгайрч, найзуудтайгаа караокед орж бут авахыг уриалан, хүүр оршуулгын газрыг Бурханы орон хэмээх үлгэр домгийг ярьж яваа Эрдэнэ Зуу хийдийн хамба хэмээх ариун нэрээр далдайдан, тус хийдийн сүүлийн хувилгаан 1937 онд хилсээр цаазлуулсан Очирдара Гончогжалцан ламын нэр сүрийг гутааж яваа Х.Баасансүрэн ламыг болоод, эрдэм номын оргилд хүрсэн Зава Дамдин хувилгааны сүр сүлдийг гутаан шашны болоод улс төрийн хагаралд хүргэх тангарагийн бугаар тугаа хийж, Өндөр гэгээний Амарбаясгалант хийдийг өөрийн өмч мэтээр загнан, мөнгө хөрөнгөтэй болж амархан баяжих боломж мэтээр тархи угаан, асар их мөнгө хөрөнгөөр хандив өргүүлэн цусан тангараг өргүүлж, юу ч хийлгэхээс буцахгүй болгон, ард түмнийг хийрхэлд дуудаж буй Осгон ламыг, мөн Богд эзний лаврин буй Гандан хийдийн үүдэнд заларч, өөрийгөө их хамба мэтээр өргөмжилж хийрхэж яваа Санждорж зэрэг нэр бүхий зарим лам нар Бурханы шашны үнэн ёсыг гутаан доромжилж, ард олны дунд эгэл жирийн лам хуваргыг шар хувалз хэмээн дуудуулахад хүргээд байна. 1937 онд шатаагдсан 1000 гаруй сүм хийд, цөөхөн үлдсэн ариун дагшин хийдүүд, хэлмэгдсэн хороогдсон 37 мянган ламын нэр алдарыг өнгөрсөн зуунд шар хувалзын хэрэг хэмээн тархийг угаасан ойлголт өнөөг үргэлжилж, улам давраад Монголын тусгаар тогтнолыг эвдэх харийн гүрний бодлогод автаж, нэгэн үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргихын адил хүчтэй давалгаан нийгэмд хэдийнэ өрнөжээ. Нөхцөл байдлыг тунгаан үзэж, Ноён уулыг хамгаалах хөдөлгөөний уриан дор энгийн ард олон хийрхэлийн гол шалтгааныг олохгүй өөр хоорондоо маргалдан, цөөн хэдэн хүнээс үүдсэн элдэв бурууг бүхлээр нь Бурханы шашинд тохоох боллоо.

Эдгээр захирагдан дийлэхдээ байсан, дур зоргоороо авирлаж олныг самууралд хөтөлж, даян дэлхийд хүндлэгдсэн Дээрхийн гэгээн Далай ламыг доромжлох хэмжээндээ хүрсэн Хамба нэрт сэтэр өөртөө өргөмжилсөн хүмүүс мөнгөөр бүхнийг ялан дийлж, сүм хийдийг худалдан өмчилж хувьчлан авахдаа тулж, сүм хийдийг ариун нандин мөргөлийн газар бус ёс бусын бүхэн бүрдсэн байхад огт сураг чимээгүй нүдээ анин таг сууж, улмаар эсэргүүцсэн санваартан, ёсыг зөв дагагч нарыг дарангуйлан үг хэлэх эрх чөлөөг нь боомилон хааж, Монголын төрийг хийгээд Монголын ард түмнийг оюун санааны хүчирхийлэлд үнэхээр оруулсан байдлыг Монгол Улсын аюулгүй байдлыг сахих албанд хүртэл мэдэгдэж, нэн даруй Монголын Бурханы Шашны Төвийн зүгээс арга хэмжээ авч өгнө үү.

Монгол Улсад алтан соёмбоо дээдэлсэн ТӨР гэж байгаа бол, Бурхан шашныг мандуулах Төв гэж байдаг бол харийн ёсны эрхэнд өөрийн мэдэлгүй автсан лам нарыг огцруулж, Монголын их өв уламжлал бүхий тус хоёр хийдийг нэн даруй Төрийн онцгой хамгаалалтанд авна уу.

Өргөдөл хүсэлт гаргасан
Монгол Улсын Иргэн
Цэнд-Аюушийн Батмөнх
Чикаго хот
2017 оны 2-р сарын 14

Хүсэлтийг албан бичгээр хүргүүлнэ гэжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Ерөнкийдөө болбол байншүү Монгол ламнарын хагарал зөрчилийн гол буруутан нь Санждорж Мэндбаяр Осгонбаяр Баасансүрэн Нэргүй эдэрийн аль нь ч биш харин гол хагарлыг зохион байгуулсан байж болзошгүй гол буруутан нь БНДАИУ Буюу БНХАУлсын төрийн зөвлөлын гишүүн Хуурамч Ванчин Богд юм.
    2023 оны 03 сарын 12
  • Америкт байдаг Ц.Батмөнх гээд шизофрентэй хурц хам шинж өвчтөний СОЛИОРОЛ
    2021 оны 01 сарын 14
  • Зочин
    Дээр байгаа тэнгэр бурхдын хэнийг шүтнэ үү эс шүтнэ үү тэр ламын хэрэг. Батмөнх гэдэг хүнмэдрэл нь зүгээр үү. Баасан сүрэнг бол өмөөрөхгүй. Уб хотод байдаг эрт үеэс үлдсэн ганц хийд яагаад өдий хүртэл нураагүй үлдсэн, тэр нь манай улсын тусгаар тогтнолтой ямар холбоотой, ба тэр сүмийг ямар сахиус хамгаалж байдгийг энэ тэнэг мэдэх үү. Шүгдэнг шүтэх нь ямар ч номын ёсноос ямар ч гаж зүйл байхгүй. Биеэ мэдэж донгос Батмөнх гуай.
    2017 оны 04 сарын 13
  • САНАЛ
    БААСАНСҮРЭН ГЭЖ НЭГ ЛАМ ХАР НЬ ҮЛ МЭДЭГДЭХ АВГАЙ ХҮҮХЭН ДУУ ХУУР БОЛЖ ИХ МЭДЭГЧИЙН ДҮРЭЭР ЭНЭ ТЭНД БААХАН ЛЕКЦ УНШСАН ДУУ ДУУЛСАН НӨХӨР Л ЯВАХ ЮМ БАЙНА ШҮҮДЭЭ ...ҮҮНИЙГ ХЭН ЭДЭНЭЗУУГИЙН ХАМБААР ЮУУГ ҮНДЭСЛЭЖ ЗАРЛАЖ ЗАОСАН ЮМ БЭЭ ЧОЙ ХАМБАА САНЖДОРЖ БОЛ ОЙГҮЙ БАЯЖСАН НАМ НАМ ДАМЖСАН БАС 1 ИХ МЭДЭГЧ БАЙНА НӨГӨӨХИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ЮМ САЯ ТАНАЙД ХООЕООР ГАРСАН ХҮН МӨН ҮҮ ХАРИН САЙХАН ХИЙД БАЙГУУЛААД БАЙХ ШИГ ХУЛЬ ЖУРАМ БАЙВАЛ ЭНЭ МЭТИЙГ ЦЭГЦЛЭХ БОЛСОНДОО БОЛСОН...
    2017 оны 03 сарын 13
  • цаазал.....ондоо үг байхгүй
    цаазал ...ондоо үг байхгүй
    2017 оны 03 сарын 10