• Эхлэл
  • 12 аймагт айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

12 аймагт айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

2017/03/13

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна.

Улсын хэмжээнд 2017 оны эхэнд 26.2 сая эх мал тоологдсон. Үүнээс: Ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна. Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу  257.9 мянган хээлтэгч төллөж,  256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.

12 АЙМАГТ АЙЛ ӨРХҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас дөрвөн  удаагийн тогтоолоор 6.1 тэрбум төгрөгийн дараах асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:

12 аймагт зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр

Сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдал, ХХААГ-т нийт 40 автомашин

Улсын нөөцийн 7410 тн өвсний үнийг 100 хувь, 6918 тн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлөх, түүний тээврийн зардалд шийдвэрлэв.

Бусад тусламж, дэмжлэг:

НҮБ-ын ХХААБ-аас 10 аймгийн 36 сумын 3500 өрхөд тэжээл, эмийн багц/нийт 700000 ам.доллар/,

НҮБ-ын ХХ-өөс 10 аймгийн 36 сумын 3500 өрх тус бүрт 100 ам,доллартай тэнцэх бэлэн мөнгө/нийт 400000 ам.доллар/,

МУЗН 1000 өрх тус бүрт 245000 төгрөг, 23 кг эрдсийн долооц, загасны тос, хуурай сүү орлуулагч,

USAID 740 өрх тус бүрт 245000 төгрөг, 23 кг эрдсийн долооц

ХХААХҮЯ “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд есөн аймгийн тусламж хүрээгүй 26 сум тус бүрт 10 тн хивэг, 250 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлжээ.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна