УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тус намын зүгээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөх тухай олон хүн таамаглаж байсан ч түүнд оноосон ялын хугацаа 2018 онд дуусах учир Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон.
Үүнээс шалтгаалан МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигч үгүй болоод байсан юм. Энэ үед түмэн олонд “Босоо" хэмээн хүндлэгддэг С.Ганбаатар МАХН-д шинэхэн гишүүнээр элсэх нь цаг үедээ гаргасан хамгийн мэргэн сонголт нь байж. С.Ганбаатар нь 2012 оны сонгуульд бие даан төрсөн нутаг Дархан хотоос нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэрээр улс төрийн бохир бодлого, үйлдлийг удаа дараа эсэргүүцэн жагсаж явсан бол өдгөө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эсэргүүцэн оффшор данстай улс төрчдийн эсрэг тэмцэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ:tug.mn
Т.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна