Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт эхэлсэн Ц.Амгаланбаатар нарын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 15,00 цагт түр завсарлав. Хурал 16.00 цагт үргэлжилнэ. Албаны эх сурвалжийн мэдээллээр шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатандаа явж байна гэлээ.
Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, хохирогч талаас С.Оюуны өмгөөлөгч оролцож буй. С.Зориг агсны ах С.Баяр шүүх хуралдаан эхлэхэд хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Тиймээс хаалттай хуралдаанд оролцох шаардлагагүй хэмээн хуралдааныг орхин гарчээ. Өмнө нь мөн С.Оюун хаалтттай хуралдаанд оролцоогүй юм. Гэхдээ тэд хохирогчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцсан байгаа гэжээ. Ийн маргаан дагуулсан шүүх хуралд үргэлжилж байна.
Дашрамд сануулахад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч болон ар гэрийнхэн ч шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардаж буй. Шүүх хуралдаан эхлэхэд яллагдагчдын ар гэрийнхэн "Шүүх хуралдааныг нээлттэй явуул" гэсэн бичиг барин эсэргүүцлээ илэрхийлсэн ч цагдаагийн шаардлагаар эсэргүүцлээ зогсоосон байна. Гэхдээ ар гэрийнхэн нь давж заалдах шатны шүүхийн гадаа хүлээсэн хэвээр байна. Өмнөх анхан шатны шүүх хурал таван өдөр үргэлжилж байсан бол өнөөдрийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр өндөрлөж магадгүй гэсэн мэдээлэлтэй байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал үргэлжилж байна
Сэтгэгдэл байхгүй байна