• Эхлэл
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов

2017/03/15

Засгийн газрын өнөөдрийн /2017.03.15/ хуралдаан 19.00 цагийн орчимд өндөрлөж, албан мэдээлэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилсон болохыг мэдээлсэн байна.

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • шүүмж
    ховдын аймгийн наадмыг ирж доромжилчхоод яваа биз дээ.Хүү соёмбоо Мөнгө төлж аймгийн наадамд түрүүлж арслан цол олгуулчаад тэрнийг нь нутгийн ард түмэн эсэргүүцэж бөөн юм болж байсан. Хүү нь улсын наадамд барилдах нь битгий хэл зааланд ховорхон барилддаг сураггүй нөхөр төрийн зардлаар гадаадад суралаж байгаа шүү
    биз дээ залуу үедээ халаагаа өгөөчээ иймэрхүү нөхдүүд хувийн ашиг сонирхолоо нэгд тавин шүү дээ
    2017 оны 03 сарын 16
  • шүүмж
    монгол улсын төрийн албан хаагчын нөөц ийм өрөвдөлтэй байдалд байна. чадварлаг салбарын өндөр мэдлэгтэй зөндөө мундаг залуучууд байдаггүй юмуу.Эхнэр нь сум зөөж байгаад илэрч байсан, өөрөө хан-уулын засаг байхдаа баахан газар олгосон, морин нуур цогцолбор нэрээр солонгосчуудтай казино байгуулах гэж оролдож байсан гээд бараан түүх ихтэй нөхөр шүү дээ. Монголын төр ингэтлээ хямраагүй баймаар юмаа
    2017 оны 03 сарын 16