Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг өнөөдөр хуралдсан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хорооны хуралдаанаас байгууллаа. Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар томилогдож бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын төлөөлөл оров гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
- Эхлэл
- Ерөнхийлөгчийн сонгууль:Төв комиссыг байгууллаа
Ерөнхийлөгчийн сонгууль:Төв комиссыг байгууллаа
2017/03/17
ИХ УНШСАН

Сенсаци
Д.Амарбаясгалан: Бизнес цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийг шуурхайлах хэрэгтэйХот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна