• Эхлэл
  • Бригадын генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ

Бригадын генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ

2017/03/18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулан өглөө. Ийн Монгол цэргийн баярын өдрөөр генерал цолтнууд нэмэгдлээ. Дашрамд Монголын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, офицер албан хаагчил, бэлтгэл офицерууд, зүрх сэтгэлээрээ Монголын армитай хамт байдаг бүх хүмүүст баярын мэнд хүргэе. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Ерөнхийлөгч минь дээ зарж идэх юм даанч олдохгүй байна уу? Адаг сүүлд нь аримийн цолоо зарж идэдэг болоо юу? Ангийн захирагч болон агентлагуудын орлогч газрын дарга нарт генерал цол олгоод эхлэлээ. Энэ цол чинь дэлхийн хэмжээны зохих шалгууртай олон улсад баримталдаг журамтай хайрлаж байх ёстой цол шүү дээ. ээ ча вас юу хэлхэв дээ.
    2017 оны 03 сарын 20
  • Нэргүй
    Генерал цолыг зүгээр л нэг ангийн захирагч авдаг болждээ, ёстой нөгөө оросууын ярьдагаар генерал без армии буюу армигүй генерал гэдэг чинь болжээ
    2017 оны 03 сарын 19
  • Зочин
    атгарт тааруулах гэж зурагчин үйлээ үзсэн биз. өндөр нөхөр цол ахихгүй шүү.
    2017 оны 03 сарын 19