• Эхлэл
  • Утаа багассан ч утааг бүү март

Утаа багассан ч утааг бүү март

2017/03/18

"Утааны эсрэг ээж аавууд" төрийн бус байгууллагынхан өнөөдөр /2017.03.18/ 13.00 цагаас Сүхбаатарын талбайд ээлжит жагсаалаа хийв. Өмнө нь тэд мөн хоёр удаа жагсаал хийж, өвлийн турш Утааны эсрэг бодитой арга хэмжээ авахыг шаардсаан байсан юм. Харин энэ удаагийн жагсаалыг утааны уршгийг өвөл л ярих бус жилийн дөрвөэ улиралд сануулах хэрэгтэй хэмээн тодотгож байгаа юм. Тиймээс утааны эсрэг жагсаалыг сар бүр зохион байгуулах гэж байгаа гэв. Мөн тэд Засгийн газарт хоёр удаа шаардлага хүргүүлсэн ч одоо болтол ямар нэгэн хариу ирээгүй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэв.

“Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрөгч нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, хоёрдугаар сарын 20 гэхэд хийх ажлынх нь төлөвлөгөө хугацаатай, тоон дүнтэй гаргаад Засгийн газар боловсруулж, өргөн барих ёстой байсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй хэвээр байна. Засгийн газрын мэдээллийн албанаас өгсөн мэдээнд “Сайжруулсан түлш”-ээ “Боловсруулсан түлш” болгон өөрчилж, стандартыг нь өөрчилнө гэсэн байсан. Бид дэвшилтэт арга замыг хүсэн хүлээж байсан. Бидний эхний жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Агаар-Орчны бохирдол” гэдэг сэдвээр хэлэлцэн, үндэсний хөтөлбөрийг боловсруулах хорооныхон бүрдэж, ажиллаж эхэлсэн. Энэ бол үр дүн. Бид сар бүр төв талбайд утааны эсрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна” хэмээн Ц.Пүрэвхүү хэлэв.

Утааны эсрэг ээж, аавууд “Pixel art” хэлбэрээр “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” гэсэн гурван уриаг дэвшүүлэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    АМЖИЛТ ХҮСЬЕ .УТААНЫ КОМИССЫНХАН МАШ САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ.НААДАМ ГЭХЭД БҮР БАЙХГҮЙ БОЛГООРОЙ
    2017 оны 03 сарын 20