• Эхлэл
  • Сонгуулийн ерөнхий хорооны байранд гал гарчээ

Сонгуулийн ерөнхий хорооны байранд гал гарчээ

2017/03/20

Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгад 13.30 цагийн үед өмнө гал гарчээ.

Барилгын хоёр давхраас гал гарч эхэлсэн бөгөөд юунаас гал гарсан байж болох нь тодорхойгүй байна. Гал гарсан тухай дуудлагыг хүлээн авснаар Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2017.03.21

Шинжээчдийн дүгнэлтээр галын осол цахилгааны залгуур утаснаас богино холболт үүссэн саатлын улмаас гарсан нь тогтоогджээ. Галын гарах үеэр аврах ангийн алба хаагчид тус барилгад байрлах 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргаж ажилласан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна