• Эхлэл
  • Д.Сүхбаатарын талбайн автомашины зогсоолыг маргааш хаана

Д.Сүхбаатарын талбайн автомашины зогсоолыг маргааш хаана

2017/03/20

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах үеэр талбайн урд талын автомашины зогсоолыг түр хугацаанд хаах тул иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм.

Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг зөвлөж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна