Баруун бүсийн таван аймгийн нэг нь Говь-Алтай. Хөдөө аж ахуйн эдийн засаг давамгайлсан тус аймаг ирэх жилүүдэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах, тогтвортой хөгжих боломж, бололцоог бүрдүүлэхэд уул уурхайн салбар голлох үүрэг гүйцэтгэнэ гэж тэд үзэв. Хөгжилд хүрэх замын зургаа тодорхой болгохоор Говь-Алтай аймгийн “Хөгжлийн чуулган” өнөөдөр Улаанбаатар хотноо болов. Энэхүү чуулганыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Хариуцлагатай уул уурхайгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг ирэх жилүүдэд түлхүү хөгжүүлэхээр зорьж байгааг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг онцолсон юм.
Б.Тогтох
Сэтгэгдэл байхгүй байна