• Эхлэл
  • Шүүх хуралдааны танхимд хүүхдээ төрүүлжээ

Шүүх хуралдааны танхимд хүүхдээ төрүүлжээ

2017/03/21

Шүүхийн танхимд хүүхэд эх барьж авсан магадгүй Монголын анхны тохиолдол Хан-Уул дүүрэгт гарчээ. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хуралд иргэний төлөөлөгчөөр оролцож байсан бүсгүй гэнэт өвдөн  15.00 цаг орчимд хүүхдээ төрүүлсэн аж. Хүүхдийг тус шүүхийн шүүгчийн туслах Солонго хэмээх бүсгүй эх барин авчээ. Хүү болон ээжийн бие сайн, яаралтай тусламж дуудан эмнэлэгт хүргүүлсэн гэжээ. 

Шүүхэд иргэний төлөөлөгчөөр оролцох нь Монгол Улсын иргэний үүрэгт ордог, шүүх санамсаргүй аргаар иргэний төлөөлөгчийг сонгодог бөгөөд иргэний төлөөлөгчөөр сонгогдсон иргэн шүүх хуралд заавал оролцох үүрэгтэй байдаг билээ. Ийнхүү Монголын шүүхийн түүхэнд анх удаагаа шүүх хуралдааны танхимд хүүхэд мэндэлжээ.  

Дэлгэрэнгүй сурвалжлага болон хүүхэд эх барьж авсан Солонгын ярилцлагыг дор дарж уншина уу 

 

Шүүхэд хүүхэд эх барьсан Б.Солонго: Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • VVCVC
    DELHIID ANHNIIH YUM BISH UU
    2017 оны 03 сарын 21