Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийхээр бэлтгэл хангаж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтой өнөөдөр/2017.03.21/ уулзах үеэр онцлон ярилцсан байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд энэ нь ОХУ-д хийх айлчлал хоёр дахь гадаад айлчлал нь болох юм. Өнгөрсөн онд тэрбээр Япон улсад айлчилсан юм.
Харин УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 27-ноос Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ нь УИХ-ын даргын хувиар хийх анхных нь айлчлал болох юм.Тэрээр үүнийхээ дараа Бангладешийг зорьж тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 2-н хүртэл болох Олон улсын парламентын холбооны хуралд оролцох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна