• Эхлэл
  • Монголын циркчин АНУ-д амиа алджээ

Монголын циркчин АНУ-д амиа алджээ

2017/03/22

“Циркиус Монголиа”  компанийн циркчин монгол охин гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-д амиа алдсан хэрэг гарчээ. 

Одоогоор Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэж тайлбарлаад байна. Гэхдээ АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ.

Ч.Хатанбаатар гэх “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон бөгөөд хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна