2017.03.26- Гэр бүлийн өдөр. Энэ өдрийг энэ жил “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагатай хамтран гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан найман удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр гэр бүлийн өдрөөр Та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, амралт сувилалд явах, салхинд гарах, гэр бүлээрээ, спортоор хичээллэх, музейгээр зочлох гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай.
Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.
Сэтгэгдэл байхгүй байна