Өнөөдөр Монголын улстөр, нийгэмд үүсээд байгаа буруу жишгийг өөрчилж, сайруулах арга зам нь хоёр парламент бүхий тогтолцоо гэж үзэж буй Ардын их хурал хөдөлгөөнийхөн энэ бямба гаригт дахин олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулахаар болжээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 16-нд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад маш олон хүн оролцож, санаа бодлоо илэрхийлэн, цаашид мөн ийм уулзалт зохион байгуулах хүсэлт гаргаж байсан учраас хөдөлгөөнийнхөн энэ удаад олон хүнийг хамрах уулзалт зохион байгуулах болсон байна.
Монгол Улсын хувьд 1911 онд хоёр танхим бүхий тогтолцоотой байсан бөгөөд 1990 онд шинэчлэгдсэн Ардын их хурлаар ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Харин өдгөө нэг танхимт буюу 76 гишүүн бүхий УИХ олон нийтийн итгэлийг хүлээх бус харин олигархиудын эрх ашгийг хамгаалах байгууллага болон хувирч байгаа учир энэ тогтолцоог халах ёстой гэж тэд үзэж байгаа юм. АИХ хэмээх хөдөлгөөний зохион байгуулах уулзалт гуравдугаар сарын 25-ны бямба гаригт буюу маргааш 10.30 цагт Соёлын төв өргөөнд болох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна