Өнөөдөр дэлхий нийтээр “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд нэгдэх өдөр.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Австралийн Сидней хотын иргэд уриалснаар 2007 оноос хойш энэхүү хөдөлгөөнт дэлхий улс орнууд нэгдэж буй. Хүлэмжийн хийг бууруулахын тулд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг илэрхийлэн дэмжигчид нэг цагийн турш цахилгаан хэрэгслээ унтрааж, лаа асаадаг. Энэ хөдөлгөөнд монголчууд нэгдэж байгаа бөгөөд жил бүр Лаатай үдшийг зохион байгуулж, цахилгаан хэрэгслээ нэг цагийн турш унтраахыг уриалдаг. Энэ дагуу өнөөдөр 20.30 цагаас 21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд "Лаатай үдэш"-ийг зохион байгуулах юм.
2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газрын санаачлагаар энэ хөдөлгөөнд нэгдэн орж Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Бэлгэдлийн тайлбар
Лаа асаах нь "Эх дэлхийн цаг"-ийн гол үйл ажиллагааны чухал илэрхийлэл бөгөөд энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, гэрэл гэгээтэй ирээдүйг бэлгэдсэн утга агуулгатай.
60+ хэмээх бэлгэдэл нь өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулдаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна