• Эхлэл
  • Монголын энхийг сахиулагчид Непалд цэргийн сургуулилалтад оролцож байна

Монголын энхийг сахиулагчид Непалд цэргийн сургуулилалтад оролцож байна

2017/03/27

Дэлхийн 28 орны цэргийн албан хаагчид Непалын арми болон АНУ-ын Номхон далайн удирдлагаас зохион байгуулж байгаа "Шанти Прайс III" сургуулалтад оролцож байна. Хээрийн цэргийн сургуулалт 3-р сарын 20-нд Панчала дахь Бирандр сургалтын баазад эхэлжээ. АНУ-ын Номхон далайн удирдлагын адмирал Б.Харрис  (USPACOM) энэхүү арга хэмжээнд оролцохоор өчигдөр Катманду-д хүрэлцэн ирсэн байна. 

Непалын Ерөнхий сайд Пушла Камаль Дахаль 15 хоног үргэлжлэх хээрийн сургуулилтыг нээсэн бөгөөд хээрийн сургуулилтын гол зорилго ннь өөрийн улсын армийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох ур чадварыг дээшлүүлэх юм гэж Ерөнхий сайд хэлжээ. 

Монгол улсаас 350-р цэргийн ангийн хэсэг оролцож байгаа бөгөөд найман офицер команд-штабын сургалтанд хамрагдаж байгаа юм. Хээрийн сургуулилт 4-р сарын 3-нд дуусах ажээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна