• Эхлэл
  • Хаврын морин уралдааны асуудлаар дахин шүүхэд хандана

Хаврын морин уралдааны асуудлаар дахин шүүхэд хандана

2017/03/27

Хаврын морин уралдааныг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарсаар байтал үл тоомсорлон зохион байгуулсан уралдаануудуд 50 гаруй хүүхэд мориноос унаж, 10 гаруй нь хөнгөн, зургаан хүүхэд хүнд бэртэж нэг хүүхэд амиа алдсан гэсэн мэдээлэл байгаа. Гэвч ийн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон зохион байгуулагчдыг хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Тэгвэл өнөөдөр 80 гаруй төрийн бус байгууллага нэгдэж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллан, шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ.

Уг нь өнгөрсөн жил Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы тушаалаар арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байсныг одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрчилсөн. Мөн өвөл, хаврын морин уралдааны товыг Засгийн газраас баталсан нь Засгийн газрыг шүүхэд дуудагдахад хүргээд байгаа. Гэвч Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр зэрэг хүмүүс Засгийн газар захиргааны шүүхийн өмнө хэрэг хариуцахгүй гэсэн тайлбар тавьж, хуульчдын хувьд маргаан үүсээд байгаа. Харин шүүхийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд дахин шүүхэд хандаж, шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг төлүүлэх болон хариуцлага тооцох боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Ийн олон нийтийн дунд нэлээд эсэргүүцэл шүүмжлэл үүсгэж байгаа өвөл, хаврын морин уралдааны талаарх маргаан шүүхэд үргэлжлэх нь ээ.

 

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • иргэн
    Хий хоосон хаяглаад сүржигнээд бичихээс цаашгүй байхаар олигтойхон тэмцээд,хууль шүүхийн дээр гишиглэсэн юмнуудаа зайлуулаад орхилдоо,хуулийн өмнө ижил тэгш нрхтэйшудрага байцгааялдаа.
    2017 оны 03 сарын 28
  • Зочин
    nomtoibayariig uraldaan zohion baiguulsan ezedtei n hamt shuu
    2017 оны 03 сарын 28