• Эхлэл
  • Н.Энхбаяр нэр дэвшвэл...

Н.Энхбаяр нэр дэвшвэл...

2017/03/27

 

-Гурван намын нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулах магадлал өндөр юм- 

 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэглэсэн тохиолдол Монголын улс төрийн түүхэнд үгүй ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ийм нөхцөл байдал үүсч магадгүй болжээ. МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох уу, Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулах уу гэдэгт чухал нөлөө үзүүлэх МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр чухамдаа дээрх хуулийн заалтыг анх удаа хэрэглэх “магадлал”-ыг бий болгохоор шийдэв үү.
Түүх сөхөхөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч 50.23 хувийн саналаар ялалт байгуулахад МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын авсан 6.5 хувийн санал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Н.Удвалд саналаа өгсөн 6.5 хувь бол МАН-аас нэр дэвшигчид очих байсан санал гэж үзэх үндэстэй юм. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр сонгогчдын 47.44 хувийн саналыг авч байсан бол 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хамаагүй бага буюу 41.97 хувийн саналыг л авсан байдаг. МАХН-ын нэр дэвшигч МАН-ын саналыг хуваасан бодит үнэн энд байна. 
Харин энэ жилийн сонгуульд Н.Энхбаяр хүслээ гүйцээж нэр дэвшиж чадвал лав Н.Удвалын авсан саналаас хэдэн хувь, магадгүй хэд дахин илүү хувийн санал авч ч мэдэх юм. Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан улстөрч тэрбээр энэ амжилтаа ахиулахын тулд, нэг бүдрээд дахин төрийн өндөрлөгт гарсан хүн хэмээгдэхийн төлөө зүтгэж байгаа тухай хэвлэлүүд мэр сэр дуугарсаар байгаа нь үнэний ортой аж. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиас хойш таг чиг байсан МАХН сүүлийн үед гэнэт хэл орж байгаа нь ч үүнийг батална. Н.Энхбаярын шадар туслагчдын нэг З.Баянсэлэнгэ “Манай намаас С.Ганбаатар л биш шүү” гэж зарим нэг цуу яриаг үгүйсгэсэн бол МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж “Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ” гэж мэдэгдэв. Нэг үгээр бол Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархаж буйг албан ёсоор зарлачихаж байгаа хэрэг юм. алт тэрэг нэгэнт хөдөлчихсөн бол МАХН-д парламентын суудал авчирсан О.Баасанхүү яаж тэлчлээд ч нэмэргүй болов уу. 
Тэрчлэн МАХН Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх төсөл боловсруулснаа ч зарлалаа. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох Үндсэн хуулийн төсөл сугавчилсан Н.Энхбаярын харж байгаа зүг нь Ерөнхийлөгчийн суудал бололтой. Хал үзэж халуун чулуу долоосон улстөрч Н.Энхбаяр нэр дэвшигч болж хувирах нь дээр дурдсанчлан МАН-д аюултай учир эрх баригчид түүнийг зүгээр хараад суух эсэх бас ч эргэлзээтэй. 
Саяхан даа, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдын суудал авах шахсан Н.Энхбаярыг төрд оруулахгүй гэж төрийн аппаратын зарим хэсэг зогсолтгүй ажиллаж байхад зарим нь түүний төлөө хүчээ шавхан ажилласныг эргэн санавал энэ байдал дахин давтагдахгүй гэж газаргүй. Энэхүү хүнд хүчир, хүч шавхсан тулааны цаана амжилттай гарч чадвал МАН, АН-аас нэр дэвшигчидтэй цуг Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг. Сонгуульд олонхийн санал гэдэг маань 50+1 гэсэн дүрмээр тооцогдоно.
Хаанаас нь ч харсан АН-ын нэр дэвшигчид ашигтай хувилбар боловч Н.Энхбаярт бололцоо авчирсан О.Баасанхүү өөр намд элсчихвэл яах вэ гэх нэг “бодлого” бий. Юутай ч нийтлэлийн эхэнд дурдсанчлан энэ удаагийн сонгуульд эрх бүхий гурван намын нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадалгүй, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулах магадлал өндөр юм.

Эх сурвалж:Өглөөний сонин 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Enkhbayariig Avilgalch, hylgaich l gene medku odoo ene bayar, saihanbileg, bayartsogt, elbegee g.m enee tereegiin eh ornoo hydaldaj idej bgaagiin hajuud avilgal avsan blaa ch estoi jijig gariin karmaanii hylgaich bh...
    2017 оны 03 сарын 31
  • хэхэ
    ЭНХБАЯР ГЭЖ НЭГ БУЗАР ХОГ БАЙНАА
    2017 оны 03 сарын 31
  • ган
    Ерөнхийлөгч улсын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг уураг тархи, судасыг нь барьж байдаг хүн. Харин манай ерөнхийлөгч нар хуулийг өөрсдөө зөрчөөд байна. Тухайлбал: Элбэгдорж улсын төсөвт орох ёстой татварыг төлөх ёстой этгээдийг өршөөгөөд явуулж байсан. Хуулийг олон нийтийн эрх ашигт нйицүүлэн гаргадаг юм бол хэрэгжүүлэх л хэрэгтэй. Хууль нэг мөр хэрэгжсэн оронд шударга ёс тогтож байна. Солонгос улсын хууль эрх мэдэлтэн Ерөнхийлөгчөө барьж хориод ял асууж байна. Харин манай хууль тэгш үйлчлэж чадаж байна уу.
    2017 оны 03 сарын 31
  • kkkkkk
    enhbayriig demjij bna .ta chadnaaaa amjilt
    2017 оны 03 сарын 31
  • Ugygg
    Амжилт хүсье. МАНАН-г арилгаасай гэж хүсэж байна.
    2017 оны 03 сарын 30
  • Зочин
    Жинхэнэ авилгач үлгэр жишээ өвгөнийг ерөнхийлөгч болгоод монгол орноо сүйрүүлэх гээ юу. Наад нөхөр чинь идэж цаддаггүй этгээд шүү. Хамт ажилласан болон ойртсон болгоноо шоронд илгээдэг монголыг авилгын торонд хучсан гэмт хэрэгтэн. Хэргийг нь хурдан шийдэж. Шоронд нь хийх хэрэгтэй
    2017 оны 03 сарын 30
  • Зочин
    НЭР ДЭВШЭЭРЭЙ ТАНЫГ ДЭМЖИН ШҮҮ
    2017 оны 03 сарын 30
  • Зочин
    Н.Энхбаяр улс төрийг сонирхолтой болгодог. Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшээсэй гэж бодож байна. Үхэхээс бусдыг үзсэн сайн улс төрч.
    2017 оны 03 сарын 30
  • ЗОЧИН
    Н ЭНХБАЯР МОНГОЛДОО ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛХ ҮГТЭЙ ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ МОНГОЛЫГ ЭНЭ ХУЛГААЧ ЛУЙВАРЧИД ШИГ Л ЗАРААГҮЙ ХАРИНЧ ИХ ӨР ДАРСАН ХҮН ШҮҮ ХЭНЭН ХЭН ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МЭДДЭГ БОЛСОН ОДОО МОНГОЛ УЛС ХҮНД БАЙДАЛД БАЙГААГ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГААН НУУЦ БИШ
    2017 оны 03 сарын 30
  • цээгий
    МОНГОЛЧУУД УРВАГЧ ХҮНИЙГ ХЭЗЭЭНЭЭС ҮЗДЭГГҮЙ ШД БААСАНХҮҮ МАХН ДАА ҮНЭНЧ БАЙГААРАЙ ДЭМЖСЭН ШҮҮ ЭРДЭНЭТЭЭС БИЧИЖ Б/НА МАХН -Д АМЖИЛТ ХҮСЬЕ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД МӨН АМЖИЛТ ТА ШҮҮ
    2017 оны 03 сарын 30
  • дорлигжав
    төлөвшиж Бааасанхүү нам сольж далбаганадаг тийм улс төрч биш шүү залуу хүн гэхэд буурь суурьтай залуу шүү амжилт хүсье
    2017 оны 03 сарын 30
  • Яанагуль
    ГАМШИГ
    2017 оны 03 сарын 30
  • Tsogt
    Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЪЕ...
    2017 оны 03 сарын 30
  • Зочин
    Энхбая нэр дэвшвэл ч... За тэгээд сонгогдвол олон хүний оймс гозолзоно. ээбээ, нямдорж, баяр, ми, сү гээд л... Сайхан хошин шог болох байх даа.
    2017 оны 03 сарын 30
  • Зочин
    С.Баяр, Н.Энхбаяр, Бат-Үүл гэсэн үеэ өнгөрөөсөн коммунистууд зайлах хэрэгтэй. Шинэ залуу хүн гаргах ёстой.
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    Энхбаярыг энд байгаа нэр дэвшигчдээс арай илүү үнэлэх сонгогчид дийлэнх болж сэднэ шүү.
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    Ard tvmeen H.Enhbayariig songotsgooyo demjij bna
    2017 оны 03 сарын 29
  • ММСУХ-нд
    М.Энхболд ард түмний төлөө юу хийсэн бэ? гэх асуулт байна. 1. Хотын газраар наймаа хийж ,авилгал цэцэглүүлж баяжсан. 2.Өвлийн уралдааныг хөхүүлэн дэмжиж унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийг золиослож даган баясагчдын хамт зугаацан хөгжих бодлогыг өөгшүүлсэн. 3.Хамгийн хайртай ах болох Н.Энхбаярыгаа гол гаргаж хуншгүй загнасан. г.м олон үйлдлээрээ ерөнхийлөгч болох ёс зүй байхгүй.
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    АН-аас Амаржаргал дэвшвэл баталгаатай ялна гэсэн мессеж яваад байгаа нь худал. Яаж ч бодсон Амаржаргал гэдэг хичнээн зүтгээд ч гарч ирэхгүй, энэ хүн ер нь ард түмний төлөө юу хийсэн, юу бүтээсэн, ардчиллын жинхэнэ зүтгэлтэн мөн үү гээд санал асуулга явулбал олонхи нь бараг мэдэхгүй л гэнэ. Өөрийг нь унагах гэж худлаа хөөрөгдөөд байдгийг энэ хүн өөрөө ч мэдэхгүй юм даа хөөрхий амьтан
    2017 оны 03 сарын 29
  • irgen
    ard tumenee urnuus gargasan gawyatai hun hilseer helmegdse gedgiig irged medej bgaa enhbayar dewshwel garnaa busad bol garahgui dee
    2017 оны 03 сарын 29
  • nyangar
    enkhbayar ner devshvel garah l baih,gants ayultai hvn n TSOLMON shvv dee,chuham enhbayar udirdah uu?TSOLMON udirdah uu?gedeg l bn.
    2017 оны 03 сарын 29
  • bataa
    oligarhuudiig darah,baulagiig ard tymend ogoh,avilgacid gazriin naimaacdiig darah lider yls torc bol Enhbaur oor hyn odoogoor mongold algadaa
    2017 оны 03 сарын 29
  • ХЭХЭ
    АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧ ЭНХБАЯР ШОРОН ШААХ БОЛТУГАЙ
    2017 оны 03 сарын 29
  • зочин
    энхбаярийг дэмжиж байна. одоогийн тэгш бус байдлыг өөрчлөх хүн мөн
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    Энхбаяр ерөнхийлөгчийг 100 хувь дэмжинэ.
    2017 оны 03 сарын 29
  • Hovdiin nuhduud hereggui
    Amarjargal demii bizdee Elbegeegiin hun, Hovdiin ugshil shuu dee
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    Энхбаяр л энэ улс оронд хэрэгтэй зүйл хийнэ шүү
    2017 оны 03 сарын 28
  • ккккк
    ёооо залхмаар юмаа энэ энхбаяр
    2017 оны 03 сарын 28
  • Зочин
    Н. Эхнбаяр опшортонгуудтай харицулага тоцно дэмжиж байна
    2017 оны 03 сарын 28
  • Зочин
    Энхбаярыг дэмжиж байна гэхдээ.Амаржаргал нэр дэвшвэл ялах магадлал маш өндөр. Гэхдээ Ардчилсан олигархууд Амаржаргалыг дэмжихгүй л болов уу. Тэдэнд үнэн шудрага хоёр огт хэрэггүй
    2017 оны 03 сарын 28
  • Зочин
    enkhbayariig demjij bna mongoliin ard tumend ene hun daranguilaliig ustgahad tuslana niilj hulgai hiihiig zogsoono gej itgej bna
    2017 оны 03 сарын 28
  • zochin
    N.ENHBAYR NER DEVSHBEL SONGOGDOH MAGADLAL 100 % bgaa.....
    2017 оны 03 сарын 27