Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын системийг боловсронгуй болгож, илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн билээ.
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл энэ жилийн хувьд 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 14-ний оройн 18:00 цагт дуусах юм. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй тул элсэгчдийг хуваарьт хугацаанд, бүртгэлээ зөв хийхийг анхааруулж байна.
Элсэгчдэд сануулахад, хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж, дараах үйлчилгээг авах боломжтой юм байна.
Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
Нууц код сэргээх: psw 85011016
Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
Суудлын хуваарь харах: sid 85011016
Дүн оноо харах: dun 85011016
Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Сэтгэгдэл байхгүй байна