• Эхлэл
  • Б.Чойжилсүрэнгийн компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Б.Чойжилсүрэнгийн компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

2017/04/03

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэр өмнө нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөцөд авагдахаар яригдаж байсан газарт  “Саудгобикоал транс” хэмээх компани олборлолт хийхээр кэмпээ байгуулан, хөрс хуулалт хийж эхлээд байгаа талаар бид мэдээлж байсан. Тус компанийн 50 хувийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн эзэмшдэг талаар мэдээлэл гарч байсан билээ. Энэ асуудлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Гурвантэс сумын Тост багийн иргэд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэд байгалийн өвөрмөц тогтоцтой Тост, Тосон бумбын нурууны үргэлжлэл Хуршуутын голд олборлолт хийхийг эсэргүүцсэн нутгийн иргэдийг 802 захидлыг УИХ-д гардуулан өгч байгаа юм. Хуршуутын голын эхэнд олборлолт явуулснаар говийн баян бүрд, Тост Тосон бумбын байгаль экологид сүйрэл нүүрлэнэ гэж тэд үзэж байгаагаа илэрхийлж байна. Ингээд албан мэдээллийг хүргэе. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон “Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг юм. Иймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон билээ. Гэвч Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Үүгээр ч зогсохгүй тус компани техник хэрэгслээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон “Гурвантэс эх нутаг”, “Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байна” гэлээ.

Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид  “Тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй аж. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг юм. Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дашрамд сануулахад 

Өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 29-нд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар санаачлагаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг  896 527.44 га-гаар тогтоосон хуулийг баталсан боловч энэ оны гуравдугаар сарын 15-нд байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га болгон 153 000га-г хасч тогтоосныг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компанид олборлолт явуулах боломж олгосон, цаашилбал, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюултай гэж үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу

Тост, Тосон бумбын нуруу:Хаана байна, хилийг тодорхойлсон зураг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Саудгобикоэл транс ХХК яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан шүү. Монголчууд мэдээллийг зөв тэнцвэртэйгээр холбогдох эх үүсвэргээс нь авсны дараа бусдыг дайран давшил. Гадаад эзэнтэй Монголын баялгийг зөөж байгаа луйварчидруу анхаарлаа хандуулбал яасан юм бэ.Байгаль хамгаалалгчийн амь нас 100 км зайд байгаа лицензийн талбайтай холбоогүй шүү Монголчуудаа. Худлаа улс төр хийхээ болиорой. Бусдыг доромжлох хуультай шүү. Нүгэл хийхээ болио???
    2020 оны 01 сарын 16
  • Оюун
    Байгаль орчины сайд Оюунхоролтой нь хамт огцоруулъя. Өмнөговийнхон Тост тосон бумбын дархан цаазт газраа хамгаалах хэрэгтэй.Хотод ирээд жагсаал хий ард түмэн дэмжинэ.
    2017 оны 09 сарын 12
  • ТОСОН БУМБА
    Яасан идэж ууж ханадаггүй бузар шуналын бирд вэ Хүний амь хоолой дээр чинь тээглэх цаг ирнээ гайгүй нэг насандаа хангалттайхөрөнгө цуглууллаа хулгайллаа одоо шуналаа хязгаарлаач хүний амь нас хэмжээтэй шүү нүгэл чинь нүдээрээ цувах бийдээ
    2017 оны 09 сарын 12
  • zochin
    Ene neg durvud huur ter blokoo l davharlaj suuna biz.Amitan duuraigaad gazar uhah ni biologchi zaluugiin uhel loosovtoi
    2017 оны 09 сарын 11
  • Ерөнхийлөгч өө
    Энэ төрд эзэн байна уу энэ алуурчингаас ял асуугаачээ Ийм ханаж цаддагшүй бэрд бидний дэнр байна гэж бодохоос хамаг урам зориг хийсэн одох юм
    Энэ хүнийг зайлуулахд өгөөч гуйя
    Энэ бол хүн чанаргүй хүнд эд баялаг байвал хүн алахаас буцахгүй болж ханаж цаддагүйн тод жишээ бузар бжзар түй чорт хол дхлд ороосой хайран сайхан Сүмбээ залуу
    2017 оны 09 сарын 11
  • Gerlee
    Uvsyn helgui ym shig durvud idej uuj hanadagui novsh yma Odoo chamaig UIHurlaas chin tatan buulgana aMongolyn baylag gantshan chiniih ymu
    2017 оны 09 сарын 11
  • Ochin
    Estoi zuv choijilsuren gej sunsee hudaldsan buzar hairan zaluugiin amiar togloj deer n toson bumbiin nuruug suitgeh sanaatai honshoor chin20 ald dutnaa gazar lus harj bgaa
    2017 оны 09 сарын 10
  • би
    наадуул чинь хамгаалагч залууг алсандаа,сайн шалгах хэрэгтэй
    2017 оны 07 сарын 31
  • Oyunhorliig ogtsoruulah eostoi
    Oyunhorliig ogtsoruulah eostoi.Ene meteer nutagiin ard irged ehleed hudluud ehelvel Mongol oron dayar tsaashilaad Delhiin Mongolchuud negden niilj busarmag burangui hulgaich,avilgalch,aluurchid,urvagchich MAHgaruudtsi temtseliin buh argiig hereglen temtsej hariutslga onogduulhiin tuluu shudrga unenii tuluu temtshed belen baina
    2017 оны 07 сарын 29
  • Zochin
    Choijilsvreng zvgeer l buudchaach dee tiim aawiin hvv bhgui bna uu. Odoo ug ni ih amarhan bolson shvv dee Orosoos duran haraa tusgal saitai buu usreed l 5-han sayar l awna shdee. Tuluwluj bgad geriih ni oiroltsooh uulan deerees buudhad l ug ni yadah yumgui l yum bgam daa kkkk za za uursduu medetsgee awahiig ni awaad hayhiig ni hayna bizdee. Bi law tegeh l bsan
    2017 оны 04 сарын 12
  • Зочин
    Ийм уйваагүй луварчид төрд байхад манай улс хэзээ ч өөдлөхгүй
    Та нарын үйл ажиллагааг дэмжиж байна
    2017 оны 04 сарын 12
  • зочин
    маш зөв байна.
    2017 оны 04 сарын 12
  • зочин
    дэмжиж байНА
    2017 оны 04 сарын 12
  • зочин
    дэмжиж байНА
    2017 оны 04 сарын 12
  • зочин
    дэмжиж байНА
    2017 оны 04 сарын 12
  • Зочин
    Сайд савраа тат
    2017 оны 04 сарын 12
  • Зочин
    Олон хүн ......даг
    2017 оны 04 сарын 11
  • Зочин
    Энэ компаныг газар дээр нь устга.
    2017 оны 04 сарын 11
  • зочин
    Хүн алж хүрээ талагчид нь төрөө бариад эх нутаг газар усаа харийнхантай сүлбилдэн сэндийчээд хүн биш болсон энэ хулгайч нартай хүн биш араатан маягаар л харьцахаас өөр арга үгүй юм байна Уул усны эзэн бурхад хэзээ нэгэн цагт үр удмаар нь шийтгэнэ дээ Хараал идмэрүүд энэ eртөнцөөс тонилох болтугай
    2017 оны 04 сарын 11
  • Зочин
    ene odoo bolioch dee.yasan idej uuj xanadaggui novsh be.naad gazar nutag amitanii toloo jiriin negen zaluu setgel zurxee n zoriulj yvsniig ta nar mafiin xar xulgaich ta buxen alsan shtee.choijilsuren chi yasan xanadaggui novsh be odoo bolioch.ter an amiran gazar nutgiig orxioch.chinii nugel garna shuu.
    2017 оны 04 сарын 11
  • zochin
    Sangiin said Choijilsuren guai Uvsaa ochij uh bitgii nutag orniig maani uhaj tunhuud bai .manai govi nutag hangai gazar shig us arvin gazar bish .Taliigaach huug iim l novshnuud zamd n hundulsuhuur tsaash n haruulj bgaa Turd iim l hog shaar shurgalj bn sh dee
    2017 оны 04 сарын 11
  • зочин
    талийгаач хүүг алсан хүмүүс уул уурхайн гар хөл мөнөөс мөн, цагдаа эдгээрийн хахуулд идэгдсэн.
    2017 оны 04 сарын 10
  • Zochin
    taliigaachiin ar geriinhen mini alga saihan uriig chin ene muu hulgaich Choijilsuren alsan baij taarna.
    2017 оны 04 сарын 10
  • zochin
    taliigaach zaluugiin mini suns n Choijilsureng tend n bulshlaarai
    2017 оны 04 сарын 10
  • Zochin
    Huuhdiin mungu ondor nastnii tetgeveriin nasiig hoishluulsan ene hulgaich uurt n idej uuh ashigtai bgaa uchir l iim alham hiigee biz
    2017 оны 04 сарын 10
  • Zochin
    Ene tusgai hamgaalalttai busiig hamgaalah gej yabaad neg saihan zaluu amia aldsan. tegbel ter zaluug alsan hun n Choijilsuren um bish uu.
    2017 оны 04 сарын 10
  • Зочин
    Болимоор юмаа нам нь арга хэмжээ авах хэрэгтэй сайдаас нь огцруул
    2017 оны 04 сарын 10
  • зочин
    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ЗҮГЭЭР АМАР ТАЙВАН БАЙЛГА. ХЭРЭВ АМАР ТАЙВАН БАЙЛГАХГҮЙ БОЛ ТА НАРЫН ЦУС, ЯСТАЙ ЧИНЬ ЯРИНА ШҮҮ.
    2017 оны 04 сарын 08
  • Зочин
    Ногоон нvдэлсэн луйварчыг тамд тооцоо бодог.
    2017 оны 04 сарын 07
  • баагий
    Сангийн сайд тиймхэн юмаар дутахгүй байлгүй дээ. Хүний шунал дэндэхээрээ яадагийг үзүүлээд өг.
    2017 оны 04 сарын 06
  • z
    Mongol hun l bol baigalia hamgaalj uldeh shaardlagiig ni huleej abah bailgui dee
    2017 оны 04 сарын 06
  • д оюун
    АТОЗ д ард түмэн нэгдэх ёстой зөвхөн авилгал офшшорчид ч биш уул уурхайг ухаж улс орныг сүйтгэгч нартай хатуу тэмцэж мананГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ТАТАН БУУЛГАХГҮЙ БОЛ ХЭДХЭН ЛУЙВАРЧИД УЛС ОРНООР МААНЬ ТОГЛООД ДУУСЛАА
    2017 оны 04 сарын 05
  • цэцэг
    энэ газрыг ухуулж эхэлбэл бид нарын хойч үе үр хүүхдүүд минь яаж амьдрах болж байнаа. Сангийн сайд Чойжилсүрэн гуай үр хүүхэд энэ нутгийнх байсан бол яах бол ? мөн л ухуулахгүй гээд тэмцэх болов уу? эсвэл газар нутгаа ухуулаад өөрөө ашгийг нь аваад суух байсан болов уу?
    2017 оны 04 сарын 04
  • zochin
    ene 76 g avch hayyaa
    2017 оны 04 сарын 04
  • zochin
    sangiin said nertei luivarchid mongolig min ideed duuslaayasan hanaj chaddaggui novsh bee ene manguu 100 naslaad uxexdee avsandaa avaad uheh yum baihdaa ene 76 mongoliig min idej tsulmuj duuslaa ard tumen minee
    2017 оны 04 сарын 04
  • zochin
    sangiin said nertei luivarchid mongolig min ideed duuslaayasan hanaj chaddaggui novsh bee ene manguu 100 naslaad uxexdee avsandaa avaad uheh yum baihdaa ene 76 mongoliig min idej tsulmuj duuslaa ard tumen minee
    2017 оны 04 сарын 04
  • зочин
    даварсан новшнууд вэ, байгалын үзэсгэлэнт сав газрыг ухаж түнхээд яах гээд байгаа юм бэ, тэр техникийг нь эвдэж хэмхэлээд хая, үр хойчдоо ухасан нүх үлдээх үү дээ,
    2017 оны 04 сарын 03