• Эхлэл
  • П.Санжаажамц: Монголд хөрс тээвэрлэх машины тэвшийг угсарна

П.Санжаажамц: Монголд хөрс тээвэрлэх машины тэвшийг угсарна

2017/04/10

“Mongolia Mining 2017” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн долоо дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 5-7-нд Буян-Ухаа спортын цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 16 орны 130 компани, ханган нийлүүлэгчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэсэн юм. Энэ үеэр “Gan Tumur international” компанийн хамт олон өөрсдийн шинэ үйлчилгээ бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Тэд энэ жил Монголд анх удаа хөрс тээвэрлэх машины тэвшийг угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.  

Энэ талаар “Gan Tumur international” компанийн борлуулалтын менежер П.Санжаажамцаас тодрууллаа.

- Mining Mongolia 2017 үзэсгэлэнд өнгөрсөн жил оролцсон. Тэгвэл энэ удаа үзэсгэлэнд ямар зорилготой, ямар шинэ зүйлтэй оролцож байна вэ?

- Энэхүү уул уурхайн үзэсгэлэнд оролцож байгаа хамгийн том шалтгаан нь компани өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн болон ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа, ямар үйлчилгээ нэвтрүүлж болох гэдэг тайлангаа тавихыг зорилгоо болгодог гэхэд болно. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ гэдгийг олж мэдэх. Ийн олж мэдсэнээрээ тэрхүү бүтээгдэхүүн үйчилгээг Монгол улсдаа оруулж ирэх зорилготойгоор энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцож байгаа байгууллагын хувьд  маш их анхаарал хандуулсан байна. Мөн ирж байгаа хүмүүсийн тоо хүртэл өссөн харагдаж байна. Уул уурхайн салбар эргэн сэргэж байгаа гэх утгаараа үйлчлүүлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй компаниуд ч мөн өссөн байна.

- Уул уурхайн үзэсгэлэн ямар ач холбогдолтой вэ?

- Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсанаар Монгол улсад уул урхайн салбар сэргэж байна. Мөн ямар компани үйл ажиллагаа явуулж байгаа болон ямар боломж байгааг харуулах гэдэг утгаараа үр дүнтэй маш их ач холбогдолтой үзэсгэлэн гэж бодож байна.

- Танай компанийн хувьд ямар ямар бүтээгдэхүүн шинэ үйлчилгээг энэ жилийн үзэсгэлэнгээр танилцуулж байна вэ?

- Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь төмөр хийц юм. Төмрөөр хийц болон бүтээц, угсралтын ажиллагааг бүгдийг нь хийдэг. Бүтээгдэхүүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарт экскаваторын шанага угсрах, хөрс тээвэрлэх машины тэвшийг Монгол улсад угсрах бүх ажлыг хийж гүйцэтгэх гэрээний шатанд явж байна. Тэгэхээр энэ нь хамгийн онцлох бүтээгдэхүүн гэж хэлмээр байна. Яагаад гэхээр Монголд анх удаа хөрс тээвэрлэх машины тэвшийг угсарна гэдэг бол маш том ажил юм.

- Цаашдын ажлын төлөвлөгөө юу байгаа вэ?

- Ерөнхийдөө бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ нэмэгдүүлсэн байгаа. Жишээ нь, галын хор, өрмийн хошуу, мөн элэгдэлд тэсвэртэй материал гэх мэт. Гол зорилго юу вэ гэвэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад жилдээ гэхэд 10 мянган тонн төмрийн ажил шаардлагатай байдаг. Тэгэхээр тэдгээр ажлуудаас хувь нэмрээ оруулах болон бүтээн байгуулалтын ажилд оролцох төлөвлөгөөтэй байгаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна