Катерпилларын Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийг “Mongolia Mining 2017”-ийн үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч, “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК-ийг Платинум ивээн тэтгэгч, уул уурхайн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай “Гантөмөр интернэшнл” ХХК-ийг ”EVENT ивээн тэтгэгч"-ээр тус тус өргөмжилж, шагнал гардууллаа.
“Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компанийн мардетинг, Байгууллагын харилцааны газрын дарга Ш.Баттөгстэй ярилцлаа.
- Энэ жилийн хувьд “Трансвест Монголиа” ХХК нь Mining Mongolia 2017 үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Тэгэхээр үзэсгэлэнг өмнөх жилтэй харьцуулахад хэр өргөн цар хүрээтэй болж байна гэж харж байна вэ?
- 2017 оны эхний улиралд болж байгаа технологийн уул уурхайн салбарт чиглэсэн том үзэсгэлэн гэж харж байна. Тиймээс Монголын уул уурхайн салбарын томоохон тоглогчдын нэг “Комацу” маань дэлхийд хоёрт явж буй уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр байгаа. Тэднээс Монголд албан ёсоор бүтээгдэхүүн оруулж ирдэг дистрибьютерийн хувьд Mining Mongolia 2017 үзэсгэлэн худалдаад маш их ач холбогдол өгч оролцож байна. Тийм ч учраас ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа.
- Mining Mongolia 2017 үзэсгэлэнгийн онцлог, давуу тал юу вэ? Мөн танай компанийн зүгээс хэрэглэгчиддээ зориулсан ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн бэ?
- Манай компани 2009 оноос эхлэн Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн “Комацу”-гаас гадна өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт чиглэсэн тоног төхөөрөмжийн дагалдах эд ангиудын ханган нийлүүлэлтийг хийж байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнд тодотгож орж буй 2-3 бренд, дэлхийн хэмжээний үйлдвэрүүд байгаа.
Тэдгээрээс Hensley гэх АНУ-ын газартай харьцах эд ангийн үйлдвэрийн төлөөлөгчид яг энэ үзэсгэлэнд оролцохоор ирсэн. Мөн Италийн Berco гэх гинж болон хүнд даацын тоног төхөөрөмжийн гинжний үйлдвэр дэлхийд ноймор нэгт явж буй компанитай манай компани өнгөрсөн жил гэрээ байгуулсан. Ингээд албан ёсоор Монголд төлөөлж оролцож байгаа. Тэгэхээр иймэрхүү Сүүлийн үед нэмэгдсэн шинэ брендүүдээ тодотгож оролцож байгаа нь онцлог гэж бодож байна.
- Энэ жилийн хувьд ханган нийлүүлэлтийн салбар хөгжих боломжыг юу гэж харж байна вэ?
- Энэ онд уул уурхайн салбарын хувьд нилээн нааштай мэдээ, мэдээлэл их гарч байна. Үүнтэй холбоотой салбар хөдөлгөөнд орж эхэлсэн бололтой.
Мөн үүнийг дагаад ханган нийлүүлэлтийн салбар дагаад цэцэглэж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн салбарыг дагаад ханган нийлүүлэгч болон гадны улс орнуудаас хөрөнгө оруулалт хийгдэх буюу эргээд Монгол улс руу чиглэсэн хөдөлгөөн ихэссэн харагдлаа.
Тэр ч утгаараа үзэсгэлэнд олон улсын оролцогчид ч их оролцож байна. Үзэсгэлэнд оролцсоноороо компаниудын хувьд зөвхөн өөрсдийн эцсийн хэрэглэгчид гэхээсээ илүүтэйгээр нэг салбарт ажиллаж байгаа компаниудтайгаа уялдаа холбоо үүсгэх боломж гарч ирдэг гэж боддог.
Мөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд уул уурхайн салбарт Оюутолгойн гүний уурхай руу чиглэсэн бүтээгдэхүүн брендүүд нэмэгдсэн байна гэж харлаа. Гүний уурхайн ханган нийлүүлэлт нь хийгдээд явж байна. Тиймээс манай компаниас ч гэсэн гүний уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээ нэмж байгаа. Өөрсдийн Монголд нийлүүлж буй бүтээгдэхүүн дээр гэсэн үг юм.
- “Трансвест Монголиа” компанийн хувьд цаашид ямар ажлыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд, энэ жилд ч гэсэн хамгийн ихээр анхаарал хандуулж байгаа ажил нь тоног төхөөрөмжөө нийлүүлчихлээ. Тэгэхээр араас нь түүний засвар үйлчилгээг бүрэн үзүүлдэг болох юм. Цахилгаан генератор буюу машины том эд ангийг Монголд засварлах боломжгүйгээс болж өмнө нь Хятад улс руу явуулж засварлаж буцаан авчирдаг байсан.
Тэр болгоныг манай компани Монголдооо засвар үйлчилгээний талбайд хийж байна. Үүнд 60 гаруй засварын ажилтантай бөгөөд засвар үйлчилгээн дээр 3000 метр квадраттай цогц байгууламжтай болсон. Тэнд сүүлийн нэг жилийн хугацаанд 2-3 том засвар үйлчилгээний техникийн засвар хийх боломжтой байгууламжыг бий болгосон.
Гаднаас тоног төхөөрөмжөө авчирах ба Монгол улсад илүү хөрөнгө оруулалт хийх буюу мөнгөний урсгалыг гадагш биш дотооддоо эргэлдүүлэх зорилготой. Тэр ч утгаараа хэрэглэгчид богино хугацаанд техникийг засуулах боломжтой. Энэ нь маш давуу талтай буюу тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхгүй мөн хугацаа алдахгүй гэх тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа.
- Компанийн хувьд борлуулалт болон эрэлт ямар төвшинд байгаа вэ?
- Борлуулалт болон эрэлт маш их байна. Энэ эрэлт он гарсанаас хойш мэдэгдэхүйц өссөн байна. Маш их үнийн санал авч байгаа. Эхнээсээ 16-17 техник Монголд авчираад нийлүүлчихсэн байгаа. Араас нь мөн дээр хэлсэн засвар үйлчилгээ орж ирнэ.
Нэг техник нийлүүлэхэд араас нь сэлбэг, засвар үйлчилгээ гэх мэтээр байнгын хөрөнгө оруулалт явж байдаг. Тэр талаасаа ч гэсэн манай компанийн хувьд хөдөлгөөнтэй гоё жил эхэлж байна. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх ч юм уу? уул уурхайн салбар сэргэх гэдэг бол Монголын эдийн засагт эерэг нөлөөтэй гэж харж байна.
Манай компани жишээлбэл, Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ маш өндөр бөгөөд ажилчдаа байнгын сургаж хөгжүүлж байдаг. Манай компани сүүлийн 3-4 жилд шилдэг 100 татвар төлөгч компанийн нэгжид эхний 40-д жагсаж байгаа. Тиймээс улс оронд оруулж байгаа хөрөнгө оруулалт нөлөө маш сайн гэж боддог.
Сэтгэгдэл байхгүй байна