• Эхлэл
  • Гэр бүлийн хүчирхийлэл 2.7 хувиар буурчээ

Гэр бүлийн хүчирхийлэл 2.7 хувиар буурчээ

2017/04/11

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар буурчээ.

Энэ хугацаанд нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79, Түр хамгаалах байранд нийт 72 иргэнийг хамгаалалтад авсан байна.

Харин төрөл садан, ойр дотны хүмүүсийн халамжид нийт 710 иргэнийг хүлээлгэн өгчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна