Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд энэ сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман алба хаагч шархадсан хэрэг гарсан.
Шархадсан найман алба хаагчийн хоёр нь мэс засалд орж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тэгвэл шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, энэ сарын 12-ны 19:00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, өнөөдрийн 11:00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна.
Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлээд байгаа талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.
Харин иргэд амиа алдсан хоёр цэргийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд хариуцлага алдсаны улмаас ийн хүний аминд хүрсэн хэмээн дарга нарыг буруутгаж байна. Иргэд,
- Дэлхий даяар пуужингаар харваж, онгоцоор байлдаж байхад гранатаар байлдах ухааны юм бодож сэтгэж суудаг Монголын армийн удирдлагууд энэ хоёр байлдагчийн амийг төл. Аав, ээжийн алтан үр нь энхийн цагт ингэж үрэгдэх ёстой юм уу? Одоо юу гэж арьсаа хамгаалах бол гэхээс айж байна. Цэргүүд буруутай байсан гэж хэлж чадах л хүмүүс. Бид ийм л армийн дарга нартай.
- Гранатын түгжээ мултлаагүй үед дэлбэрэхгүй. Зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал дутагдсаны улмаас сайхан залуусаа алдсаар байх уу? Харамсалтай байна. Сургалтанд сургалтын зүйл хэрэглэдэг болхоос галт зэвсэг хэрэглэх нь маш аюултай. Хатуу арга хэмжээ авч цаашид ийн хүний амиар тоглохгүй байхыг анхааруулах хэрэгтэй.
- Энэ мэдээг сонсоод ач зээ нараа цэрэгт л явуулахгүй юм шүү гэж бодогдлоо. Үнэхээр амшигтай. 10 жилтэй дүйцэхүйц цалин өглөө гээд үхсэн хү босоод ирэхгүй. Тиймээс үр хүүхдийг нь ажлын талбар дээр гартал өсөж том болтол тэтгэмж өгөх хэрэгтэй. Хэрэв талийгаач байсан бол мэдээж хэрэг үр хүүхдээ хүний дайтай болтол харж хандах байсан. Гэтэл хэн нэгэн даргын буруутай болгоомжгүй байдлаас болж ийн хохироод байна.
- Яамдыг мэргэжлийн хүн удирдах нь туйлын зөв гэж хэлээд байдаг учир нь энэ. Албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэсний гор нь гарч сайхан залуучууд алтан амь, эрүүл мэндээрээ хохирлоодоо. Еренхийлегч нь ч, сайд нь, ЗХЖШ-ын дарга нар нь ам л нээвэл энхийг сахиулах ажиллагаа ярьж цээжээ дэлдсэн хүмүүс байх юм. БХИС-ыг төгсөж байгаа төгсөгчид, сургуулийн сургалтанд анхаарал тавьдаг сэтгэлтэй удирдлага гэж байхгүй.
Сэтгэгдэл байхгүй байна