• Эхлэл
  • Cугалаагаар 100 саяыг хожжээ

Cугалаагаар 100 саяыг хожжээ

2017/04/17

"Боловсрол суваг" телевизээр гуравдугаар сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдаж, 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо.

Үндсэн сугалааны тохиролд 34419352 дугаар тодорсон бөгөөд, 419352 дугаарт 10 баримт тохирч 4 сая төгрөг, 19352 дугаарт 122 баримт тохирч 500 мянган төгрөг, 9352 дугаарт 999 баримт тохирч 100 мянган төгрөг, 352 дугаарт 9974 баримт тохирч 20 мянган төгрөг хожлоо.

Мөн супер сугалаанд 70375153 дугаар гарсан ч тохирох баримт байгаагүй тул дараа сарын супер шагналын сан 250 сая төгрөг болон өслөө. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна