Коксжих нүүрсний ханш сүүлийн зургаан жилийн хамгийн дээд төвшиндээ хүрсэн байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх нэг тонн коксжих нүүрс 314 ам.долларт хүрчээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн дотор коксжих нүүрсний ханш хоёр дахин өссөнийг эдийн засагчид онцолж байгаа бөгөөд Австралийн Күинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсонтой холбоотойгоор бусад улсууд руу экспортлох нүүрс саатсанаас үүдэн коксжих нүүрсний үнэ өсөлт үзүүлээд байгаа аж.
Монгол улсын хувьд энэ жилийн хувь эдийн засаг сэргэнэ гэсэн найдлага тавьж байгаа. Тавантолгой компани саяхан Чалкогийн өөрийг барагдуулсан дууссан тухайгаа мэдээлсэн. Энэ нь маш таатай мэдээ юм. Уул уурхайн салбараас хараат эдийн засагтай Монгол улсын хувьд тус салбар сэргэлт эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна