Төв аймгийн удирдлагууд зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алджээ. Уг хэрэг өчигдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт гарсан байна.
Ослын улмаас хамт явсан ЗДТГ-ын гурван ажилтан хүнд, хөнгөн гэмтэж, ГССҮТ-д Засаг дарга Ж.Батжаргалын хамт яаралтай түргэн тусламжаар хүргэгджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Төв аймгийн Засаг даргын сууж явсан машин ачааны машин мөргөж, осолдсон байна. Уг хэрэгтэй холбогдуулан жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа
Сэтгэгдэл байхгүй байна