• Эхлэл
  • Ц.Одмандах: Охиноо мөрөн дээрээ суулгаад жаргалтай алхахад минь туслаач

Ц.Одмандах: Охиноо мөрөн дээрээ суулгаад жаргалтай алхахад минь туслаач

2017/04/26

Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн Ц.Одмандах нь дөрвөн хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байна.

Тэрээр  ийн элэг нэгт Монголчуудаасаа тусламж гуйх болсон нь түүний хоёр настай бага охин О.Юмжирмаа нь тархины дөрөвдүгээр ховдолдоо хавдартай болсонг саяхан мэдсэн байна.

Охин О.Юмжирмаа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр баруун талын гар , хөл нь мэдээгүй болж, улмаар нэг сарын дотор толгой нь нэг тал руугаа гилжийх шинж тэмдэг илэрсэн байна.

Мөн компьютер, томографийн оношлогоогоор охиныг “ТАРХИНЫ 4-Р ХОВДОЛДОО ХАВДАРТАЙ” гэсэн  онош гарчээ. Оношийг бататгахын  тулд Гранд мед эмнэлэг дээр очиж тодосгогчтой зураг авахуулахад дээрх хавдартай болохыг нотолсон байна.

Ингээд охины аав Ц.Одмандахаас охины биеийн байдал болон эмчилгээний зардал хэдэн төгрөг шаардагдаж байгаа тухай тодрууллаа.

- Охиноо хавдартай гэдгийг мэдээд эмч нараас хавдрын мэс заслын талаар лавласан уу? Хавдар нь өөр ямар эрхтэнд нь нөлөөлөх аюултай байгаа гэсэн бэ?

- Хавдрын нөхцөл байдал мэс заслын талаар эмч нараас лавлахад тархины 4-р ховдол дахь энэхүү хавдар нь зүрх, уушигны гол судастай ойрхон байрлалтай учир тодорхой хэсгийг хөндөхгүйгээр мэс засал хийх шаардлагатай.

Гэвч хөндөхгүй үлдээж байгаа хэсэг нь дахин идэвхижиж  нугасанд нөлөөлөх, улмаар амь насанд нь хүрэх аюултай тул гадаадад явах нь найдвартай гэж зөвлөсөн.

- Гадагшаа явах эмчилгээний зардлыг судалж үзсэн үү?

- Энэ дагуу судлаж үзэхэд БНСУ-д 50-60 сая төгрөг, БНХАУ-ын Бээжин хотын эмнэлгүүд 45-60 сая, Энэтхэг улсын эмнэлэгүүд 35-40 сая төгрөгөнд дээрх хагалгааг хийдэг юм байна. Энэ нь зөвхөн хагалгааны зардал бөгөөд хагалгааны өмнө нь, хойно нь эмнэлэгт хэвтэж туяа болон, химийн эмчилгээ хийлгэхэд нэмэгдэл төлбөр гардаг юм байна. Тиймээс бид охиныхоо ирээдүйн төлөө Энэтхэгийн Мумбай хотын эмнэлгийн хагалгааны зардалд шаардагдах 35-40 сая төгрөгийг цуглуулахад элэг нэг Монголчуудаасаа тусламж хүсч байна. Охиныг нь эрүүл саруул болоход туслаач гэж байгаа юм.

- Одоогийн байдлаар охин эмнэлэгт хэвтэж байгаа юу? Биеийн байдал ямар байгаа вэ?

- Охин маань эмнэлэгт хэвтээгүй байгаа. Бид хөдөөнөөс ирсэн болхоор одоогийн байдлаар ахындаа байрлаад байгаа. Охин маань яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол биеийн байдал нь сайнгүй л байна. Монголд эмчлэх боломжгүй гэсэн болхоор эмчилгээ хийлгэх газар олдохгүй байгаа. Тиймээс элэг нэгт Монголчууд минь охиноо мөрөн дээрээ суулгаад жаргалтай алхахад минь туслаач хэмээн тусламж гуйж байна. Та бүгдийнхээ ач тусаар охин маань өндийн босож, эрдэм мэдлэгтэй , эх орондоо хэрэгтэй , эх дэлхийтэй хайртай хүн болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Бяцхан охинд туслахыг хүсвэл охины аав Ц.Одмандахын хаан банк дахь 5335 006018 тоот дансаар хандив өгөх боломжтой. Мөн тэдэнтэй холбоо барьж сэтгэлийн дэм хайрлаарай хэмээн уриалж байна.

Холбоо барих утас: 99819903, 85812992

аав Цэндсүрэнгийн Одмандах

ээж Рэнцэнсамбуугийн Амаржаргал    

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    хятадад эмчилгээ хийлгээд хэрэггүй. хужаа нар хорлох болно.
    2017 оны 04 сарын 21