• Эхлэл
  • Эхнэрийнхээ машиныг цементээр дүүргэжээ

Эхнэрийнхээ машиныг цементээр дүүргэжээ

2017/04/21

ОХУ-д эхнэртээ галзууртлаа уурласан эр машиныг нь цементээр дүүргэсэн явдал болжээ.

Залуугийн эхнэр нь сүлжээ супер маркетын бизнесийг дэмжих зорилгоор овгоо сольсон аж. Гэвч энэ нь нөхөрт нь таалагдаагүйгээр барахгүй, галзууртлаа уурлан эхнэрийнхээ час улаан өнгийн машин руу нь цемент цутгаж орхисон байна.

Интернет сүлжээнд тус үйл явдлын богино бичлэг цацагджээ. Гэхдээ хэргийн эзэн болсон орос эрийн нэр одоогоор хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

Ямартай ч, овгоо сольсонд нь гомдсон нөхөр эхнэрээ машиндаа хэр хайртайг шалгахын тулд дотно болон гаднаа ямар ч сэвгүй машин руу нь цемент дүүртэл нь хийхээр шийдсэн явдал нийгмийн сүлжээнд тун ч олон хүний хандалтыг авсан бололтой.

“Вение” супер маркет овгоо тус байгууллагын нэрээр сольсон үйлчлүүлэгчдээ сар бүр 50 мянган рубль өгөхөө амласан байжээ. Харин эхнэр нь үүнд оролцож, овгоо сольсон нь нөхрийнх нь дургүйцлийг хүргэсэн хэрэг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна