• Эхлэл
  • Парисын төвд буудалцаан болж нэг цагдаа амь үрэгдлээ

Парисын төвд буудалцаан болж нэг цагдаа амь үрэгдлээ

2017/04/21

Парисын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж цагдаагийн нэг офицер буудуулан нас барж, бас нэг нь хүнд шархадсан хэрэг өчигдөр орой 21.00 цагийн үед /2017.04.20/ гарлаа. Гал анх нээсэн этгээд цагдаагийнханд буудуулан алагдсан байна. Исламын улс бүлэглэл энэ хэргийг хариуцлагыг өөртөө хүлээж, буудуулан алуулсан этгээдийг” бидний шилдэг дайчдын нэг байсан” гэсэн мэдэгдэл хийжээ.

Парисын прокурор Франсуа Молены мэдэгдсэнээр халдсан этгээдийн хэн болохыг цагдаагийнхан тогтоосон боловч хамсаатнуудыг нь олж тогтоохоос нааш нэрийг зарлахгүй гэжээ. Буудуулсан этгээдийн амьдарч байсан Парис дэх гэрт нэгжлэг хийсэн байна.

Исламын улс бүлэглэлийн хийсэн мэдэгдлээр халдлага үйлдсэн этгээдийг “бельги” хочтой Абу Юсеф гэгч үйлдсэн гэжээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ хэрэг террорист халдлага гэж мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны сонгууль хоёр өдрийн дараа болох гэж байгаатай энэ хэрэг хамаатай гэж үзэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна