• Эхлэл
  • Ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 30 цаг үргэлжлэв

Ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 30 цаг үргэлжлэв

2017/04/23

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг бямба гаригт/2017.04.22/ хийлээ. Энэ удаагийн мэс засал нь ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах ховор хагалгаа байсан бөгөөд 30 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо. Хагалгааны багт нийт 68 хүн багтжээ.

Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засалд орохоор болсон юм. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийн охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байв.

Охины биеийн байдал хүндэвтэр байсан тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс заслын эмч нар ийнхүү хамтран ажилласан аж. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна