• Эхлэл
  • Хүүг хулгайлсан этгээдүүдийн ард хэн нэгэн байна уу?

Хүүг хулгайлсан этгээдүүдийн ард хэн нэгэн байна уу?

2017/04/24

Өнгөрсөн өдрүүдэд сошиалаар есдүгээр ангийн сурагч Дэлгэрмөрөн гэх хүү гэрээсээ гараад эргэж ирээгүй гэх мэдээлэл хаа сайгүй тарсан. Хүүг алга болсон тул хайж байгаа хэмээх мэдээлэл хэвлэл мэдээллээр ч мөн тараад байсан. Тэгвэл Дэлгэрмөрөн хүү олдсон тухай мэдээллийг хүргэж байна. 

Энэ сарын 15-нд  бүжгийнхээ бэлтгэлд явна гэж гэрээсээ гарсан есдүгээр ангийн сурагч Б. Дэлгэрмөрөн хүү тав хоног сураггүй байсны эцэст өнгөрсөн пүрэв гаригт эсэн мэнд олдсон.  

Түүнийг 18-20 орчим насны хэдэн залуус өөрсдийн амьдардаг нийтийн байранд аваачиж хорьсон маягтай байлгаж байсан аж. Тэд хүүгийн утасыг ломбарданд тавьсан бөгөөд мөнгөөрөө PС тоглодог байсан гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хүүгийн ээжийн хэлсэнээр хүүг нь хорьж байсан нийтийн байранд хүүгээс нь өөр хоёр гурван хүүхэд байсан байна.

Дэлгэрмөрөн хүүг олж өгнө үү гэсэн зарыг сошиалаар тараасаны эцэст нэгэн эмэгтэй хүүгийн ээжтэй холбогдсон байна. Тэрээр мөн өөрийн охин нь алга болж Дэлгэрмөрөн гэх хүүгийн олдсон газраас олж байсан тухай хүүгийн ээжид хэлжээ. Ингээд тэрхүү эмэгтэйн зааж өгсөн газар очтол хүүг нь хорьсон байна. Тэднийг очиход хүүхэд хулгайлсан этгээдүүдэд зугтсан тэднийг саатуулж цагдаагийн газарт хүргүүлжээ.

Үүнээс харахад мэдээлэл өгсөн эмэгтэйн охин алга болж Дэлгэрмөрөн гэх хүүгийн хоригдож байсан нийтийн байрнаас олдсон байна. Үүнээс харахад дээрх этгээдүүд анх удаа бус удаа дараа хүүхдүүдийг хулгайлан хорьдог байсан гэх хардлага төрж байгаа юм. Дээрх хоригдож байсан хүүхдүүдийг хорьж олоогүй бол тэднийг яах байсан бол.

Хүүхэд хулгайлагдаж буй асуудлыг, энэ хэрэгт холбоотой хэрэгтэнг яагаад тавьж явуулаад байгаа тухай иргэд шүүмжилж байна. Иргэд,

- Урьд нь тэр охин хулгайлагдсан байхад цагдаа нар яагаад тэр хүмүүсийг зүгээр явуулаад байсан байна. Хэрэгтэнг зүгээр явуулснаар тэдний толгойг илж ингэж болно гэж бодон хэрэг давтагдаж байна. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэгтэнг насаар нь хорих шаардлагатай. Нийгэмд шударгаар амьдарч чадахгүй байгаа бол хорьж хаших нь зөв.

- Есдүгээр ангийн хүүхдийг ингэж байгаа юм чинь хүүхдээ яаж хичээл номонд нь явуулна. Нийгэм улам л түгшүүртэй болоод байна. Энэ дээрх хүүхдүүдийг хорьж байсан хүмүүс зүгээр л өнгөлөн далдалт байж мэдэх юм. Тэднийг хорьж цааш нь зарахад тусалж хорьж байлгадаг. Зүгээр л PС толгох гэж хүүхэд хулгайлна л гэж лав байхгүй. Ард нь маш том зүйл байна. Түүнийг цагдаа нар олох хэрэгтэй.

- Нийтийн байрны эзэн ямар хүмүүс амьдарч, юу хийж байгаад анхаарлаа тавиж байх хэрэгтэй болох нь. Нийгэм ч хэт гажуудлаа л даа!сонор сэрэмж их чухал боллоо.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • боогий
    Зочинтай санал нэг бна.arai l gej uuruu evluulen baij unshlaa. Mongol hel bichig ingetlee gajij, uguulberzui, utga bairshlaa aldah gej... Edniig beldej gargah uuregtei bagsh nar er ni yamar tuvshind bna ve?! Erhem SAID-aa?!!!!!!!! Ajlaa er oligtoihon hiij chadahgui bol bidnii mungiig tsalin bolgoj avah erh chini burdeegui shyy, ingej oilgooroi.яг ингэж хэлмээр байна. Боловсролын сайд аа
    2017 оны 04 сарын 24
  • Zzz
    Sonin l um .ohinoo tendees Olson emegtei tsagdaad handaagui umu ?eswel hamtragch nar umu ?oilgomjgui hachin um bichehiin
    2017 оны 04 сарын 24
  • Зочин
    Eoooe, arai l gej uuruu evluulen baij unshlaa. Mongol hel bichig ingetlee gajij, uguulberzui, utga bairshlaa aldah gej... Edniig beldej gargah uuregtei bagsh nar er ni yamar tuvshind bna ve?! Erhem SAID-aa?!!!!!!!! Ajlaa er oligtoihon hiij chadahgui bol bidnii mungiig tsalin bolgoj avah erh chini burdeegui shyy, ingej oilgooroi.
    2017 оны 04 сарын 24
  • irgen
    haana baisan ni todorhoi baihad shalgaj baina geed baigaag oilgohgui baina, gemt heregtenyyd huuli, zagdaagaas aihgui baigaa shaltgaan shuud hargadaj baigaa um bishyy !!!!!! Byh zuil todorhoi baihad yagaad barihgui baina gedgiig oilgohgui baina,,Zagdaa, huuliinhan dendyy archaagui baigaa um bishyy, zugeer niitiin bairand horj, yu hiij baisan baij taarah ve ????
    2017 оны 04 сарын 24
  • зоч
    шоронд хатаа
    2017 оны 04 сарын 24