• Эхлэл
  • Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчыг ажлаас нь чөлөөлнө

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчыг ажлаас нь чөлөөлнө

2017/04/24

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. 

Уг осолтой холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” үүрэг өгсөн.

Тэгвэл энэ сарын 21-ний өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилсон байна.

Иргэд, 

- Захирагч нь согтуу байсан гэж ярьж байна. Магадгүй л юм дарга нэртэй дарангуйлагчдын буруугаас ард иргэд алтан амиа алдаж байна. Ажлаас нь чөлөөлөх ч багадаж байна. Энэ хүний ажлаас нь чөлөөллөө гээд үхсэн хүн босоод ирэх биш. Ирээдүйд улс орны ирээдүй болох үр хүүхдүүдийг нь хэсэг хугацааны дараа мартчихгүй бол сайн байна. Мартагддаг манай улсад эхлээд ярьж эргээд мартдаг. 

- Маш харамсалтай мэдээг сонссон. Сайхан сайхан залуучууд амиа алдсаар байгааг харах таатай биш. Үлдэж байгаа үр хүүхдүүд нь маш өрөвдмөөр байна. Тэднийг хүний дайтай, эрдэм мэдлэг ажил төрөлтэй болтол нь төр засаг харж үзэх ёстой. 

- Захиаргчыг ажлаас нь чөлөөлөх нь зөв байх. Зарим хүмүүс ярихдаа захирагч нь тэр өдөр согтуу байсан гэх юм. Баттай биш болхоор хэнд нь итгэхээ мэдэхгүй л байна. Ямартай ч түүний эхнэр хүүхдийг нь мартаж болохгүй гэдгийг л сайн мэдэж байна. 

- Талийгаач маш зоригтой хүн байжээ. Бусдыгаа хамгаалах гэж өөрийгөө золиосоллоо. Гагцхүү ард нь үлдэж байгаа гэр бүлийнхэн нь түүнийг хэзээд санан сансаар байх болно. Мөн үр хүүхдүүдийг нь сургууль соёлоо төгстөл тэтгэж байх хэрэгтэй. Учир нь тэд тэжээгчээ алдчихаад байгаа юм. Хэдхэн жилийн цалин өглөө гээд бүх зүйл шийдэгдэхгүй шүү дээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ДОР ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Иргэд: Гранатаар байлдах тухай бодож суудаг Монголын арми хоёр байлдагчийн амийг төл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна