• Эхлэл
  • Орос-Сирийн онгоцнууд лалын хэт даврагч бүлэглэлүүдэд цохилт өгсөөр байна

Орос-Сирийн онгоцнууд лалын хэт даврагч бүлэглэлүүдэд цохилт өгсөөр байна

2017/04/24

Хама мужид өрнөж байгаа байлдааны ажиллагаа шинэ шатандаа орсон байна.22-24 өдрүүдэд Сирийн армийнхан амжилттай давшилт хийж Хельфая хот, Злин, Бувейда, Батин, Зор Ан-Насирия, Зор абу- Бейд, Тель Насирия ба Тель Ментар суурингуудыг лалын хэт даврагч нараас чөлөөлсөн байна.

Одоо цагт Сирийн армийнхан Латамна ба Морек хотуудыг чөлөөлөх ажиллагаагаа эхэлсэн байна.

Агаараас Орос-Сирийн онгоцнууд лалын хэт даврагч бүлэглэлүүдэд цохилт өгсөөр байна.

Лалын хэт даврагч нарын хамтарсан бүлэг болох "Хайят Тахрир аш- Шам" их хэмжээний хохиролтой байгаа ба үүнд сүүлийн өдрүүдэд 38 хуягалсан машин, 3 танкаа алдаж, 70-120 хүнээ алуулаж, 10 гаруй хээрийн дарга нараа нэмж устгуулсан байна.

Сирийн армийнхан 7 их буу, 2 пикап зэвсэглэсэн машин, их хэмжээний сум хэрэгсэл олзолсон байна.

Орчуулсан: Лхагва Адьяа

Эх сурвалж: ЭНД дарна уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна