Есдүгээр ангийн хүүхэд алга болж хэдхэн хоногийн өмнө олдсон. Хүүгийн ээж мэдээлэл өгөхдөө хүүг нь барьцаалсан байсан гэсэн. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Шалгалтын явцад дээрх мэдээлэл ташаа мэдээлэл болохыг цагдаагийн газраас хэлж байна. Тодруулбал,
Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь энэ сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Гар утасгүй бол гэртээ харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна.
Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Дээрх хэргийн талаар Иргэд,
- Эцэг эхээ дахиж ингэж шар махтай нь хатааж болохгүй гэдгийг тэр хүүд сайн захих хэрэгтэй юм байна. Өөрийн эд зүйлээ өөрөө зараад худлаа ярьж гадуур тэнээд муу л байна даа. Хүмүүс бүгд л хүүг эрүүл саруул олдоосой хэмээн залбирч байхад урамыг нь хугалчих гэж.
- Насанд хүрээгүй хүүхдээс утас авч мөнгө өгнө гэдэг буруу. Мэдээж эцэг эх нь ломбарданд утсаа тавиад ир гээгүй нь мэдээж: Тэгэхээр хулгайн утас юм уу өөрийн эд зүйлээ зарж байгаатай ялгаагүй. 60 мянга төгрөг болсон гэхээр тийм ч муу утас барьдаггүй хүү бололтой. Бага насны хүүхдэд үнэтэй зүйл хэрэглүүлэх дэмий. Энэ хүү шиг зарж мөнгө үрдэггүй юмаа гэхэд дээрэмдүүлж зодуулбал яах вэ?
- Хүүд одоо дарамт үзүүлж болохгүй байх гэж бодож байна. Утсаа ломбардаад айсандаа гэртээ харьж чадахгүй тэнэж худлаа ярьсан. Одоо бүгдийг мэдээд бүх хүмүүс чичлэх юм бол улам л цаашлана. Бүр буруу замаар орж ааш нь улам эвдэрч эцэг эхээ зовоох вий. Тиймээс хүмүүс түүнийг нүд үзүүрлэж түлхэж болохгүй.
- Нэг л ойлгомжгүй. Эцэг эх нь олоод тэр газар нь очиход нөгөө хорьж байсан нөхдүүд зугтахаар нь барьж авсан гэх юм. Гэтэл одоо тэр нь ташаа мэдээлэ байсан болчихлоо. Тэр ээж нь худлаа ярина гэж баймааргүй юм. Үнэхээр тэр хүүг хулгайлаагүй бол тэдгээр хүүхдүүд юунаас айж зугтсан байх уу? маш хачирхалтай.
Сэтгэгдэл байхгүй байна