• Эхлэл
  • Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдах тов

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдах тов

2017/04/26

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдахаар тов гарчээ.

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудал:

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна