• Эхлэл
  • ОХУ шинэ үеийн С-500 пуужинг хөөргөжээ

ОХУ шинэ үеийн С-500 пуужинг хөөргөжээ

2017/04/27

ОХУ шинэ үеийн С-500 агаараас эсэргүүцэн хамгаалах системийг хөөргөж туршсан байна. Риа-Новости-д дурдсанаар уг систем нь дэлхийн агаар мандалаас гадна объектыг ч устгах чадалтай ажээ.

Зэвсэг үйлдвэрлэгч Алмаз Антэй-ийн ярьж байгаагаар газрын гадаргаас дээш 100 км-т байгаа байг төвөггүй устгах юм байна. Дараагийн шатны туршилтаар зөвхөн хөөргөх биш, янз бүрийн пуужингуудыг устгах туршилтыг явуулна гэжээ.

Ахлах шинжээч Нэйл Гибсоны үзэж байгаагаар ОХУ-ын агаарын хамгаалалтын систем нэг шат ахиж байгаа бөгөөд өндрөөшөө 200 км, 600 км-ын радиуст байгаа байг устгах боломжтой гэжээ.

Хэдийгээр АНУ-ын патройт системтэй С-500 нь төстэй боловч илүү өндөр, өргөн радиусыг хамарч байгаа нь давуу талтай болгосон байна.

Орчуулсан: А.Лхагва


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • yag unen.
    Haa holoos hayand ireed odood baigaa lainuudiig tegshleed ogvol doo
    2017 оны 05 сарын 04
  • yag unen.
    Haa holoos hayand ireed odood baigaa lainuudiig tegshleed ogvol doo
    2017 оны 05 сарын 04
  • irgen
    sain beldej baigaad daisnuudiig archih heregtei
    2017 оны 04 сарын 27