Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаас нь халах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Тус сургуулийн багш нар сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг эсэх асуудалд тэрбээр “олон удаа бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна” хэмээн маазарсан байдлаар хариулсан. Асуудлыг судалж, нягтлах ёстой сургуулийн захирал нь хошигнол болгож байгаа нь нийслэлийн уридлагуудаас банга хүртэхэд хүргэсэн билээ.
Ингээд түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш Н.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ дагуу өнөөдөр өглөө ажлаа хүлээлцэхээр очиход Б.Батсайхан ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзаж, эсэргүүцэж, хэл ам болсны эцэст дөнгөж сая ажлаа хүлээлгэж өгчээ.
Сэтгэгдэл байхгүй байна