• Эхлэл
  • Далайн дээрэмчид идэвхжиж байгааг Пентагон анхааруулжээ  

Далайн дээрэмчид идэвхжиж байгааг Пентагон анхааруулжээ  

2017/04/28

21 - р зууны Далайн дээрэмчид

Сомали-н далайн дээрэмчид идэвхжиж байгааг Пентагон анхааруулж буй. 2017.4.27./ Олон зууны тэртээгээс эхтэй далайн дээрэм орчин үед ч шийдэхэд хэцүү асуудлуудын нэг хэвээр олон орны толгойн өвчин болсоор байна. Өнөөдөр Гвиней, Маллак, Адены хоолой, Өмнөд Хятадын тэнгис зэрэг нь далайн дээрмийн идэвхтэй усан бүс болдог ажээ.

Хамгийн аюултай бүсэд Сомали, Гондурас, Никарагуа, Колумб,Тринидад, Венесуэл, Бразил зэрэг орнууд орчмын далай тэнгис ордог.

Үүнээс хамгийн аюултай хэрцгий, нарийн зохион байгуулалтай сайн зэвсэглэсэн дээрэмчид бол Сомалийн дээрэмчид юм.Хөнгөн моторт завь, жижиг хурдан онгоц хөлөглөн автомат, пулемёт, мина харвагчаар зэвсэглэсэн дээрэмчдын бүлгүүд 5- 8 хүний бүрэлдэхүүнтэй задгай далайд гарч худалдааны онгоцуудын эрэлд гарна.2005- 2012 онуудын хооронд Африкийн эрэг орчмын далайд хөлөг онгоцууд барьцаалснаас Сомалийн далайн дээрэмчид 339 - 413 сая долларын орлогыг олсон нь жилд дунджаар 2, 7 сая болж бна.

Худалдааны онгоц, карго ачаа бараа онгоцуудыг зорчигч, хөлгийн багийн хамт барьцаалж төлбөр авах эсвэл сайн зарагдах барааг авч борлуулах нь гол ажиллагаа нь болно.

Жижиг бүлэг болгон бүлгийн толгойлогчд захирагдна.Жирийн нэг дайчин 30-75 мянга хүртэл доллар авах ба олзолж буй онгоц дээр хамгийн түрүүнд гарсан, өөрийн буу зэвсэг болон хөлөг рүү гарах шат зэргийг хувиасаа авч ирсэн бол бонусд нь 10,000$ нэмж авдаг бна. Дээрмийн ажиллагаанаас олсон мөнгийг Жибут, Кени, Эмиратын Араб зэрг улс руу гарган угааж буцаан авчирах нарийн сүлжээтэй байдаг.

Энэ бүсүүдэд Америк, Франц, Германы тэнгисийн цэргийн онгоцууд эргүүл хийн хамгаалдаг ч жижиг завь, онгоцтой дээрэмчид байны хувьд хэт багадах ба хурд маневраар илүүрхдэг учир амаргүй байдаг ажээ.

Дараагийн төвөгтэй зүйл нь хууль эрх зүй асуудал бөгөөд баригдсан дээрэмчдийг шийтгэх нь асуудалтай, дундад зууны үед бол хаана баригдна тэнд нь дүүжилдэг байсан бол өнөө үед харьяа улсад нь хүлээлгэн өгдөг учир Сомали мэтийн олон жил дайнтай бга хууль үгүй болж анархизм цэцэглэж буй газар ямар ч үр дүнгүй дээрэмчид мөнгө төлөөд л буцан ажилдаа ордог байна.

Сомалийн эрэг рүү далайн милээр 100 милээс дотогшоо ойртож болохгүйг Тэнгис -н цэргийн харуулыхан анхааруулдаг.

Панам, Либери, Монгол, Камбож улсуудын далбаан доор хөвөх хэд хэдэн улсуудын багаас бүрдсэн худалдааны онгоцуудыг хэн хамгаалах, ямар улс хариуцах зэрэг нь бүрхэг маргаантай асуудал байдаг юм бна.P/s Алтан Алтан зэрэг найзуудын хүсэлтээр цухас дурьдав.

Орчуулсан: Ireedui Dash

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Худалдааны онгоцнуудад нэг нэг их буу өгөөд л болоо юм бишүү
    2017 оны 05 сарын 01