• Эхлэл
  • Оросын нисэх бүлэг ялалт байгуулжээ

Оросын нисэх бүлэг ялалт байгуулжээ

2017/04/29

Хама мужид болж байгаа тулааны явцад Сирийн арми ба Оросын нисэх бүлэг хэд хэдэн ялалт байгуулсан байна. 25-ны өдөр лалын хэт даврагч " Тахрир аш-Шам" ба "Туркестаны Исламын нам" бүлэгүүд Массасна, Залайкията суурингуудыг эзлэх оролдлого хийсэн боловч Сирийн армийнхан ширүүн эсэргүүцэл үзүүлэж хэт даврагч нар хүн хүчний их хохиролтой ухарсан байна.

Уг тулаанд хэт даврагч нар 200 гаруй хүнээ шархдуулж, 300 орчим хүнээ алуулж, 9 машин, 1 танк, 4 бмп техникүүдээ алдсан байна. 26-27 ны өдрүүдэд Сирийн армийнхан давшилт хийж Кафер-Зейта, Мурек суурингуудыг эзэлж, Эль-Латамина хотод тулж ирээд байна.

Энэ өдрүүдийн тулаанд лалын хэт даврагч нар 517 хүнээ алдаж, 330 орчим нь шархдаж, 29 хүнд хөнгөн техникээ устгуулсан байна. Зарим хэсэгт бүлэглэлүүд байрлалаа орхих, дарга нартаа захирагдахгүй явдлууд газар авсан байна. Олон бүлэг хангамжгүй, сум хэрэгсэлгүй, удирдлага муу гэж Идлиб мужруу зугатах эсвэл ЗГ-т бууж өгч эхэлсэн байна.

Сирийн армийн тусгай бүлэг болох " Барсууд" ба Оросын нисэх бүлэг эдгээр ялалтыг байгуулахад их үүрэг гүйцэтгэхээс гадна лалын бүлэг дотор орж ажиллаж мэдээ дамжуулж байгаа тагнуулчид гавьяа байгуулж байна. 4 өдрийн тулааны явцад лалын хэт даврагч бүлэгүүд 1000 хүнээ алдаж нэмэлт хүч авах боломжийг Орос-Сирийн нисэх бүлэг эрс багасгаж чадсан байна.

Орчуулсан: Лхагва Адьяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна