Саяхан мэдээллийн сайтуудаар Японы зэвсэгт хүчин хоёрдугаар дайнаас хойш анх удаа гэсэн гарчигтай мэдээ шуугиад өнгөрсөн.
Өнгөрсөн оны есдүгээр сард Японы парламентаас үндэсний аюулгүй байдлын холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Энэ өөрчлөлтөөр Японы зэвсэгт хүчнийг гадаадад үүрэг гүйцэтгэх үеэрээ зөвхөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох бус дайн бүхий газар районд цэргийн ажиллагаа явуулах боломжтой болгож өөрчилсөн.
Энэ хуулинд өөрчлөлт оруулахаас өмнө Японы засгийн газар нь үндсэн хууль болон бусад хуулиудаараа энхийг эрхэмлэх зарчмыг баримталж аль болох дайн болон дайн бүхий ажиллагаанаас татгалзаж ирсэн байдаг. Харин энэ удаад ЭДА-нд үүрэг гүйцэтгэж байх үеэр НҮБ-ын ажилтнууд болон дүрвэгсэдийн амь биед аюул занал учирсан тохиолдолд НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу босогчид руу гал нээж болох болоод байгаа юм.
Үүнтэйгээ холбогдуулан тэдний эрсдэлтэй газар томилогдон ажиллах үеийн томилолтын зардал дээр ч нилээд анхаарч өгсөн байна. Томилолтын зардлыг сонирхуулахад цалингаас гадна өдрийн 8000 иэн /180 мянга орчим төгрөг/ олгож эхлээд байгаа юм байна. Энэ нь сарын 5 сая гаруй төгрөг жилийн 60 гаруй сая төгрөг болж байгаа юм.
Үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиодолд 90 сая иэн буюу 200 орчим сая төгрөгийн нөхөн олговор ар гэрт нь олгогдох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна