“Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК гурван төрлийн бордоо болох эрдэс холимог, органик эрдэс холимог, шимт үрлэн бордоог үйлдвэрлэж байгаа аж.
Энэхүү бордооны үйлдвэр нь Монгол улсын ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн газар тариалангийн эрдэмтэн багш нарын “Инновацийн төсөл”-ийг хэрэгжүүлэгч Монголын анхны бордоо үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр юм.
Жилдээ 30-50 мянган тонн экологид ээлтэй эрдэс үрлэн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэдний үйлдвэрлэсэн бордоог ил талбай болон хүлээмжийн газар тариаланд ашиглах бүрэн боломжтой аж.
“Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК-ийн бордооны үйлдвэрийн албан ёсны нээлт, бүтээгдэхүүний дээжээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд гардуулан өгөх ёслолын ажиллагаа /2017.04.30/ бордооны үйлдвэр дээр боллоо.
Үйл ажиллагаанд салбарын сайд болон холбогдох албаныхан болон эрдэмтэн мэргэжилтэнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд үйлвэрийн үйл ажиллагааг цаашид улс орны ирээдүйд эерэгээр нөлөөлнө хэмээж байлаа.
Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК-ийн захирал Ч.Батбаяр “Өнөөдөр Монголын үндэсний анхны бордооны үйлдвэр нээлтээ хийж байна.
Бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг ХААХҮЯ-нд 1000 тонныг тушаахаар гэрээ хийсэн байгаа.
Нийт тариаланчид маань энэ жил 12000 тонн бордоо шаардлагатай гэсэн ХААХҮЯ-ны тооцлолын дагуу “Монгол экологийн бордоо” ХХК нийт тариаланчддаа 2000 орчим тонн бордоог Монголын зах зээлд нийлүүлэхэд бэлэн байна.
Тиймээс нийт тариаланчддаа Монголын үндэсний органик бордоо худалдан авахыг уриалж байна. Мөн тариаланчдад арвин ургац хураах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна