Бичил уурхайнхан “нинжа” нараа тоолж албан ёсны тоо гаргажээ.
Тэдний тогтоосноор Монголд гар аргаар алт, жонш, нүүрс олборлодог 5000 хүн байдаг аж. Улирлын чанартай ажилладаг хүмүүсийг оруулалгүйгээр тэр шүү. Дээрх иргэд 400-гаад нөхөрлөл, ТББ болох 20-иод газар бүртгэлтэй юм байна.
Тэдний ахуй амьдралыг дэмжих, туслахыг хуульчилсан ч тэндээ болохоор хэрэгждэггүй гэх. Хууль гараад “гууль” болдгийн жишээ юм уу даа.
Тэднийг нийгмийн даатгалд хамруулах, эсвэл тэд хамрагдах асуудал өнөө ч бүрхэг байгааг бичил уурхайнхан ярьжээ. Хуулинд бол ч тодорхой заасан байдаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна