• Эхлэл
  • Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх таван нэр дэвшигч бүртгүүлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх таван нэр дэвшигч бүртгүүлжээ

2017/05/02

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай. 

Яг одоогийн байдлаар таван нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Үүнд,

- Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав

- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг

- УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 

- УИХ-ын гишүүн Л.Болд

- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүлжээ.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийнхээ саналаар тодруулна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр нэр дэвшигчид бүртгүүлж, маргааш нийт гишүүдийн дунд дотоод санал асуулга явагдах юм. Олонхын санал авсан нэр дэвшигчийг тадвугаар сарын 6-нд болох наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна