• Эхлэл
  • Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хэлэлцэнэ

Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хэлэлцэнэ

2017/05/03

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум” энэ сарын 5-ны өдөр “Корпорэйт конвеншн центр”-д зохион байгуулагдах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” болон “Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл” тус тус ажиллаж байгаа юм байна.

Форум нь үндсэн 4 салбар хуралдаанаас бүрдэх 20 орчим сэдвийг хөндөн хэлэлцэх ба үүний үр дүнд ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэх шаардлагатай ажлууд болон өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм байна.

Урьдчилсан тооцоогоор 500 гаруй гадаад, дотоодын зочид оролцох ба үүний дотор Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Стив Сауеэр, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсак зэрэг хүмүүс багтжээ.

Уг форумаар эрчим хүчний салбарын тухайн жилийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх чухал ач холбогдолтой талаар зохион байгуулагчид хэлж байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 05 сарын 12
Сонин хачин