АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп төрсөн өдрөөрөө найз нөхдөө Цагаан ордонд цуглуулан, оройн зоогоор дайлж, Иванка Трампаас баярын мэндчилгээний үг сонсжээ.
Дөрөвдүгээр сарын 26-ны орой Мелания Трамп төрсөн өдрөө тэмдэглэв. Найз нараа Вашингтонд хүлээн авсан тэрбээр Нью-Йоркийн пентхаусаа түр орхиод иржээ. Эх сурвалжийн мэдээгээр Доналд, Меланья нар урлагийн үндэсний галерейд үдийн зоог барьж, хэдий төрсөн өдөр нь тохиож байсан ч ажил хэргийн хэд хэдэн уулзалт хийсэн гэнэ.
Орой нь Ерөнхийлөгчийн гэргий Цагаан ордонд баяраа тэмдэглэж, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээс нь гадна төрийн өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.
Меланья, Бэррон, Доналд Трамп
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пэнс Меланияд баяр хүргэн, Твиттертээ “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Мелания! Ийм ер бусын эмэгтэй тэргүүн хатагтай болсон манай орон азтай” гэж бичсэн байв.
Мөн Ерөнхийлөгчийн охин Иванка түүнд баяр хүргээд “Манай тэргүүн хатагтайд (миний ер бусын хойд эхэд төрсөн өдрийн мэнд хүргэе!) Бид бүгдийн хувьд сайхан сэтгэл, сайны үлгэр дууриал” гэж бичсэн байв.
Сэтгэгдэл байхгүй байна