• Эхлэл
  • Оросын Су-35, Америкийн F-22 онгоцууд агаарт анх удаа уулзалдлаа

Оросын Су-35, Америкийн F-22 онгоцууд агаарт анх удаа уулзалдлаа

2017/05/05

Оросын Су-35 Америкын F-22 онгоцууд агаарт анх удаа уулзалдлаа. 04.05 , 2017 АНУ -ын агаарын нисэх хүчний 5-р үеийн хос F-22 онгоц Оросын хос Су-35 сөнөөгчөөр хамгаалуулсан хос бөмбөгдөгч- пуужин тээгч Ту-95 ыг Аляскын ойролцоо нисэж байхад нь илрүүлэн дагаж ниссэн байна.

Энэ тухай Пентагоны албан ёсны мэдээ, Fox News телевизын суваг мэдээллэсэн байна.

Америкын агаарын нисэх хүчний онгоцууд Элмендорф дахь буудлаас хөөрөн баруун өмнөд Чариот хотоос 50 миль зайд Чукотскийн тэнгисийн Коцебу булангийн ойролцоо эргүүлийн нислэг хийж явжээ.

Эх сурвалжид мэдэгдсэнээр бол Оросын онгоцууд байлдааны зэвсэг тээж яваагүй гэнэ. Тэд Олон улсын агаарын зай дахь АНУ -ын агаарын хилийг зөрчөөгүй гэсэн байна.

Тайланд дурдсанаар бол АНУ анх удаа бөмбөгдөгч Ту-95 онгоцыг сөнөөгч Су-35 дагалдан хамгаалж явааг тэмдгэлсэн байна. Пентагон Оросын бөмбөгдөгч Ту-95 онгоцыг сөнөөгч Су-35 дагалдан хамгаалж яваа явдлыг тэмдгэлэн хэлэхдээ "тэд мэрэгжлийн аюулгүй байдалд" үүргээ гүйцэтгэж явсан гэсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна